МУГТ Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ
Дэлхийн армийн спортын VI наадам үргэлжилж байна. Наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 70 кг-ын жинд хүч үзэж, багтаа хүрэл медаль авчирлаа.
Тэрбээр шөвгийн 16-д Египтийн бөх Еяд Ибрахимыг 14:1, шөвгийн наймд Германы Тим Мюллерийг 10:0 харьцаатай ялснаар хагас шигшээд шалгарсан байна. Гэвч дараагийн барилдаанд Азербайжаны бөх Жошгун Азимовд 6:3 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлджээ.
Ингээд хүрэл медалийн төлөө Украины бөх Евгений Хавиловыг 11:1 харьцаатай буулган авч, дэлхийн армийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид одоогийн байдлаар нэг алт /байт харваа/, гурван мөнгө /жүдо, чөлөөт бөх/, нэг хүрэл медаль хүртээд байна.
URL: