Оросууд АНУ-ыг Сирийн тэнгэрээс хөөж, бүрмөсөн хааж чадлаа
Орос улс Сирийн тэнгэрийг эзэгнэлээ. Тэд өөрийн байлдааны онгоцуудаас өөр бусад орны онгоцыг нэвтрүүлэхгүйгээр Сирийн тэнгэрийг бүрмөсөн хаажээ.
АНУ-ын цэргийн шинжээч, армийн экс хурандаа Жек Жейкобс “Манай улс Сирид байгаа Оросуудад саад болж чадахгүй байна. Яагаад гэвэл Орос улс тэнд хаалттай бүс тогтоож амжлаа. Оросууд Газрын дундад тэнгис дэх өөрийн цэргийн хөлөг онгоцууд дээр, бас хуурай газарт өөрийн Агаараас эсэргүүцэн хамгаалах системээ байрлуулсан, иймээс ямар ч нисэх аппарат тийшээ нэвтэрч чадахгүй” хэмээн мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, цэргийн үйл ажиллагаа явагдаж байгаа бүсэд нэвтэрсэн ямар ч байлдааны хөлгийг Орос шууд устгах болно гэнэ. Зөвхөн Сирийн тэнгэрт нислэггүй, хаалттай бүс тогтоогоод зогсохгүй Латакс дахь Оросын нисэх бааз руу далайгаар очих гарцыг (100-250 км) оросууд бүрэн хяналтандаа авчээ. Энд Оросын флот одоо хээрийн сургуулилтаа хийж байна. Иймээс АНУ болон түүний холбоотнууд ядаж агаараас Оросын хүчийг тагнаж чадахаа больжээ.
Туркт байрлаж байгаа Америкийн цэргийн өндөр цолт офицер “НАТО-гийн онгоцууд дөхөж очихыг оролдох бүрд оросууд радараар илрүүлж байсан. Тэгсэн хэрнээ бид хаана тэр аппарат нь байрласныг олж тогтоож чадахгүй байгаа. “Бүгдийг харж байна. Бүү ойрт. Үгүй бол устгана.” гэж оросууд бидэнд анхааруулах болсон хэмээн ярьжээ.
Хурандаа Жек Жейкобс цааш нь: “Үнэнийг хэлэхэд бид Оросын Агаараас эсэргүүцэн хамгаалах системийг их гайхан биширч байна. Тэнд лав хамгийн сүүлийн үеийн “С-400″ цогцолбороо байрлуулсан байх. Надад ёстой хэлэх юм алга.” хэмээжээ.
“Bloomberg” ч мөн адил оросууд Сирид нислэггүй бүс бүрэн тогтоосон гэж мэдээллээ. Европ дахь НАТО-гийн ерөнхий командлагч, генерал Филипп Бридлав “Оросын цэргийнхэн сүүлийн үеийн, маш нарийн, төвөгтэй Агаараас эсэргүүцэн хамгаалах систем (АЭХС) авч ирсэн, үүнийхээ ачаар тэд нислэггүй бүс бий болголоо. Америкийн онгоцууд одоо тийшээ нэвтэрч чадахгүй байна. “Исламын улс”-д нисэх хүчин байхгүй, иймээс оросууд өөр хэн нэгний эсрэг АЭХС-ийгээ ашиглах гэж байгаа байх.” гэжээ.
“Америк сүүлийн хэдэн жил Сирид нислэггүй бүс тогтоох гээд яриад байгаа, гэтэл Владимир Путин хэдхэн өдрийн дотор тэнд өөрийн хаалттай, нислэггүй бүсийг байгуулчихлаа.” гэж “Bloomberg” бичжээ.
Дашрамд дурдахад, Орост энэ удаа Хятадууд том тусалж байна. ОХУ-д өөрийн онгоц тээвэрлэгч аварга хөлөг онгоц байхгүй, иймээс Хятад улсаас зээлжээ. Өөрөөр хэлбэл, байлдааны нисдэг тэрэг, онгоц зөөвөрлөгч аварга том хөлөг онгоцоо хятадууд хоосноор нь Газрын дундад тэнгист авч ирж Орост өгсөн юм байна. Гэхдээ зарим шинжээч “Онгоц тээвэрлэгч хөлгийн ил тавцан дээр юу ч харагдахгүй байгаа болохоос биш доор нь, дотор нь хэн ч, юу ч байж болно.” гэж таамаглал дэвшүүлж байгаа.
Орос, Америкийн цэргийнхэн одоо Сирид санамсаргүй бие биеэ устгачихгүйн тулд хэлэлцээр хийж байна. АНУ-ын Батлан хамгаалах сайдын туслах Элисса Слоткин улсаа төлөөлж энэ хэлэлцээрт орж байна. Элисса Слоткин “Орос одоо “Исламын улс” террорист байгууллагад агаараас цохилт өгөхийн зэрэгцээ Асадын сөрөг хүчинг устгаж байна.” хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Орос улс зөв террористуудад цохилт өгсөн гэнэ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үүний хариуд Оросын Батлан хамгаалах яам “Бид элдэв баас ялгадасны сорт, үүлдрийг сайн мэдэхгүй. Тиймээс хууль ёсны Сирийн Засгийн газрын цэргүүдийн эсрэг буудсан бүхнийг бид цохилт өгч байгаа. Тэдний ЗГ-ын гуйлтаар бид энд ирсэн” гэжээ.
Америкчууд ийнхүү Оросын хүчийг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Сайндаа ч биш, хүчинд автаад. Яагаад гэвэл, Америк сүүлийн 20 жилийн турш сул, дорой орнуудыг дээрэлхсээр байгаад хүч тэнцүү хүчтэй өрсөлдөгчтэй тулахад ямар байдгийг мартсан байх.
Орчин үеийн, өндөр технологийн зэр зэвсэгтэй, далайн флот болон байлдааны нисэх хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалах цогцолбортой Орос орны гэнэтийн алхамд гайхширсан Америк яахаа мэдэхгүй байна.
URL: