Ш.Түвдэндорж гишүүнийг АН-ын бүлгийн дэд даргаас огцрууллаа
Төрийн ордонд ээлжит бусаар хуралдсан АН-ын бүлгийн хурал дуусаан байна. Өчигдөрийн бүлгийн хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцож бүлгийн дэд даргын суудлаас нь огцруулжээ. Тодруулбал, Бүлгээс гаргасан шийдвэрийг зөрчиж Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдсөн гэх шалтгаанаар түүнд хариуцлага тооцжээ.
Өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр тогтсон. Гэтэл уржигдар хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Д.Ганбат гишүүнтэй хамт Ш.Түвдэндорж гишүүн өрсөлдсөн юм.
Ингээд санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн саналыг авч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихээр болсон юм. Уг асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эцэслэгдэн батлагадана.
Г.Лхагва
URL: