ОХУ: Сирийн Палмирад цохилт өгсөн гэдэг нь худал мэдээлэл

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Сирийн Палмира хотод агаарын цохилт өгсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн тухай Тасс агентлаг мэдээллээ. Энэхүү ташаа мэдээллийн улмаас салбар яамныхан ихэд дургүйцэж байгаа аж.

ОХУ-ын агаарын хүчнийхэн Палмирад агаараас дайралт хийсэн гэж гадны мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа нь цөм худал гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенко мэдэгдсэн юм.

Манай онгоцууд хүн ам төвлөрсөн газар болон ялангуяа түүх дурсгалын газарт агаарын үйл ажиллагаа явуулаагүй гэв. Мягмар гарагийн өглөөгүүр Сирийн үндэсний телевиз болон мониторингийн бүлгүүд ОХУ-ын агаарын хүчнийхэн Палмирад Лалын улс бүлгийн эсрэг агаараас дайралт өгсөн гэж мэдээлсэн юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn


URL:

Сэтгэгдэл бичих