Боодол өвс 1600-1800 төгрөгийн үнэтэй байна

Ховд аймагт нэг боодол өвс 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь бусад аймагтай харьцуулахад хамгийн хямд үнэ юм. Зуншлага сайхан болж, бороо хур ихтэй байсан тул Буянт, Ховд, Хар ус нуурын сав газар өвс сайн ургаж хадлангийн унац сайтай байгааг аймгийн удирдлагууд онцоллоо.

Иймээс хадлан тааруу аймаг Ховд аймгаас хямд өртгөөр өвс худалдан авах боломжтойг хэлж байна. Аймгийн хэмжээнд 5-8 мянган тонн өвс бусад аймагт экспортлох нөөцтэй байна гэж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан ярилаа. Мөн тус аймагт  зэргэлдээх Говь-Алтай, Увс, Баян-Өлгий зэрэг аймгаас 40  орчим мянган толгой мал өвөлжих хүсэлт илгээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих