66 настайдаа Алла Пугачева шиг байж чадах уу

Оросын алдарт дуучин Алла Пугачева тэтгэвэртээ аль хэдийн гарсан бөгөөд одоо нас сүүдэр 66 хүрчээ. Гэсэн ч цуутай од Алла маань гандан буурахгүй, гуя хасаа гялалзуулсан богино даашинзтай Сочид дуулж дуулиан тарилаа.

“Шинэ давалгаа” хэмээх Оросын дуу хөгжмийн наадам өмнө нь Юрмалад болдог байсан бол анх удаа Сочид зохион байгуулагджээ. Оросоос гадна Армян, Белорусс, Болгар, Грек, Индонези, Итали, Казахстан, Латви, Украин, Хорват, Швейцарийн залуус ирж энд өрсөлддөг. Харин манайхан яагаад хөрш орныхоо энэ том тэмцээнд ордоггүй юм бол? Ийм том зах зээл дэргэд бэлэн байж байхад.

Тус тэмцээний байнгын зочин, шүүгч Алла Пугачева энэ удаа эрс залуужин гарч ирээд хуучны хит дуунуудаа дуулж олныг бишрүүллээ. Гадаад үзэмж, стиль энэ тэр нь цоо шинэ. Зун Израильд очиж эмчлүүлээд турсан гэдэг нь үнэн аж. Тэр бүү хэл 66-тай дуучин маань Холливудын од Анжелина Жоли стилиэр зогсч зургаа авахуулсныг та бүхэн анзаарсан л байх. Ингэхэд Анжелина 66-тайдаа ч сайхан харагдах байх даа. Харин та, би, бид 66 нас сүүдэр зооглочихоод ингэж чадах болов уу?


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 October 2015

66 bishee 71 hastai,nasaa hassan darsan baihgvi yudaaa hraajiin bga bizdee

Сэтгэгдэл бичих