Шалдан эр хулгай хийжээ


Тайванийн Жанхуа хотын цагдаа нар нэгэн кафег дээрэмдсэн үйлдлийг бичиж авсан дүрс бичлэгийг ил болгожээ. Нэг залуу цайны газрын угаалгын өрөөн дотор ханатлаа суугаад, ажилтнууд нь гарч одохыг хүлээснээр дээрэм хийж, тэндээс 2000 доллартай гарч явсан байна.Тэр эрэгтэй шүршүүрийн өрөөнд гурван цаг гаруй хугацаанд байсан бөгөөд бүх саванг нь ашиглаж орхисон гэнэ. Уушийн газар хаалгаа барихыг хүлээсний эцэст цэв цэвэрхэн амьтан болчихоод чармай нүцгэн чигээрээ эрэлдээ гарчээ.Харанхуй тасалгаан дотор хулгайч эр тэмтэрч явсан аж. Ингээд эрэл хайгуул нь амжилттай өндөрлөсөн тул хоёрдугаар давхрын цонхоор гарах гэснээ ослын шатаар буугаад машиндаа суун явжээ. Энэ залууг таньж, мэдсэн хүн байвал хэлж өгөхийг цагдаа нар уриалав. Боломжийн урамшуулал өгөхөө амлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих