Технологийн сургуулийн 40 жилийн ойн баярын хурал боллоо
ШУТИС-ын харъяа, Ш.Отгонбилэгийн Технологийн сургуулийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Уурхайчин соёлын ордонд боллоо. ШУТИС-ийн эрдэмтэн доктор, үе үеийн төгсөгчид, хүндэт зочид төлөөлөгчид төрөлх сургуулийнхаа баярын хуралд оролцов. Тус сургууль өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монгол улсын уул уурхайн салбарын хөдөлгөгч хүч болсон 60 орчим мянган мэргэжилтэй ажилчдыг төгсгөжээ.
Баярын хурлын үеэр тэргүүний сайчуудаа шагнаж урамшуулав. “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Л.Наранцэцэг, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болор-Эрдэнэ, ахмад багш С.Дулмаа, оюутны байрны эрхлэгч Б.Хишигдарь, “Эрчим хүчний тэргүүний ажилтан”-аар Цахилгаан, механикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал, ХАБЭА-н сургалтын багш Л.Балдорж, “Тэргүүний уурхайчин” тэмдгээр гагнуурын багш Б.Нямдорж, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ХАБЭА-н сургалтын багш Б.Баттайван, БСШУЯ-ны жуух бичгээр цахилгааны багш Д.Болд, гадаад хэлний багш Ш.Мягмарсүрэн нарыг шагнасан. Мөн Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-ын шагнал эзэддээ очлоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын шагнал, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, “Монгол-21” сангийн шагналыг багш сурган хүмүүжүүлэгчдэд гардуулан баяр хүргэлээ.
URL: