Лицензчин түшээд
Д.Дэмбэрэл даргын ангид уул уурхайн лиценз эзэмшдэг болон ямар нэгэн байдлаар эл салбартай холбогдсон 18 түшээ байдаг талаар эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн алга дарам цаасаар эх орныхоо газрын хэвлий дэх онгон дагшин баялгийг гадны орнуудад зөөдөг гишүүд ч байдаг тухай хэлж байна.
Тухайлбал, Өмнөговь аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн эл нутагт хайгуулын лиценз бүхий “Өргөө менежмент”ХХК-тай гэж байгаа. Мөн Хэнтий аймагт хайгуулын лицензтэй “Сайн менежмент” компанийг тус тус эзэмшдэг гэнэ.
Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай хаа холын Дорноговь аймгийн 2895 га газрын хайгуулын лицензийг 2006 оны өвөл Эрүүл мэндийн сайдын суудалд тухалж байхдаа өөрийн болгож амжжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт 1991 онд “Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширтай хамтран алтны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Одод” ХХК байгуулжээ.
Уг компани 1996 овд Баянхонгор аймгийн нутагт ашиглалтын лщенз авч алт олборлож байсан. Гэхдээ одоо тус компани ямар нэгэн лиценз эзэмшихээ больсон дуулдсан. Харин эрхэм гишүүн энэ компанитай холбоотой ажилладгийг учир мэдэх хүмүүс “цайны хачир” болгодог л юм билээ.
Түүнчлэн Д.Зоригт гишүүн “Багануур” компанид дөрвөн ширхэг хувьцаа эзэмшдэг нь маргаангүй үнэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн эзэмшдэг “Нарантуул трейд” ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутагт байрлах 212 сая тонн шатдаг занарын нөөцтэй ордын хайгуулын хоёр лицензийг эзэмшдэг гэнэ.
Харин уг үйл ажиллагааг “Нарантуул тревд”-ийн охин компани нь эрхэлдэг юм байх. Мөн Дорнод аймгийн МАХН-аас төрд сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр уугуул нутгийнхаа “Адуунчулуу”-ны нүүрсний ордын 40 хувийг эзэмшдэг гэнэлээ.
Түүгээр зогсохгүй Ч.Улаан гишүүн “Багануур” компанийн таван ширхэг хувьцааг эзэмшдэг талаар бор шувуу нисэх болов. Нэг хэсэг түүнийг “Цайрт менерал” ХЖ-д хувь эзэмшдэг тухай дуулддаг байсан. Гэхдээ энэ яриаг өнөөг хүртэл хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд баримт сэлттэй нь нотлоогүй юм даг.
Харин гарцаагүй үнэн гэвэл УИХ-ын залуу гишүүн Ж.Энхбаярын эзэмшлийн “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар холдинг”, “Газар тосон”, “Аранжин металл”, “Алтан харгуй” нь Төв, Баянхонгор, Дархан-Уул аймагт алт олборлож байв. Мөн Авлигатай тэмцэх газарт дуудагдаад буй Х.Наранхүү гишүүний нэр дээр албан ёсоор буртгэгдсэн лиценз байхгүй ч Баян-Өлгий аймгийн нутгаас гянтболд олборлодог “СС Монгол” ХХК-ийн захирлаар 1998-2000 онуудад ажиллаж байв.
Гэхдээ энд нэг зүйлийг сонирхуулахад, уг лиценз түүнийг захирал байх үед олгогдсон байдаг юм билээ. Харин Ц.Сэдванчиг гишүүний хувьд, “Бридж констракшн” ХХК-тай гэж байгаа. Энэ нь нийслэл болоод Төв аймгийн нутгаас барилгын материал олборлох эрх бүхий лиценз эзэмшдэг юм байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн хувийн компаниадаа барилгын материал олборлох ашиглалтын лиценз өвөртлөөд амжжээ. Түүнчлэн Н.Батбаяр гишүүн Булган аймагт хайгуулын лицензтэй “Мик майнинг” ХХК нь түүний эзэмшлийн “Монгол түлхүүр” компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг.
Гэхдээ энэ нь гишүүний компанитай холбоотой болох нь нотлогдоогүй ч улс төрийн хүрээнийхэн үгүйсгэдэг л юм.
О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: