МАН-ын даргын дуугардаг нь зөв

144419080756149a57060f9УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд жинтэйхэн ярилцлага өгсөн нь зарим нэг хүний дургүйг хүргэсэн бололтой. Тэр тусмаа эрх баригчдад таалагдахгүй, захиалгат мэдээ бичихэд хүргэжээ. Уг нь түүний ярилцлагад нэг их ноцтой, сонгуулийн сурталчилгаа хийчихсэн зүйл байгаагүй шиг санагдана. Харин ч улс орны эдийн засаг ямар хүнд байдалд байгаа тухай, ард түмний аж амьдрал юунаас болж доройтсоныг тов тодорхой ярьсан. Монгол Ардын Намын толгойлж асан Засгийн газар 17.6 хувьтай эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн нь цагаан дээр хараар бичигдсэн түүх. Гэтэл ийм байдлыг үгүйсгээд байгаа эрх баригчдыг ойлгохгүй хүн олон байна. Мөн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа цалин тэтгэврийг гурав дахин нэмсэн нь ч бодит үнэн. Өнөөдөр түүн шиг болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн тухай ярих зүрх зоригтой хүн байхгүй байна. Тэр тусмаа эрх баригчдын дунд хайгаад ч олдохгүй. Ерөнхий сайд нь байтугай АН-ын дарга нь ус балгачихсан юм шиг дуугүй суугаад байгаа энэ үед МАН-ын даргын дуугардаг нь тун зөв. Өшөө илүү хүчтэй дуугарах байх. Тэр үед эрх баригчид дахиад л захиалгат мэдээ бичүүлэх үү? Хэлсэн нь бурууддаг болсон цаг юм бол хэн бурууг зөв рүү чиглүүлэх юм бэ, эрх баригчдаа…

С.БУЯН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих