Website-аас зураг хуулагдахыг хамгаалах энгийн арга

-Технологи бидний амьдрал-

Website-д зураг байгаа л бол хуулагдахаас, хувилагдахаас 100% хамгаална гэдэг бол боломжгүй зүйл юм. Харин анхан шатны хамгаалалт хийж болно. Мэдээж энгийн хэрэглэгчдийн хувьд энэ хамгаалалт хуулах боломжийг нь хааж чадах юм шүү дээ.

Нэн түрүүн зурганд Watermark хийж нэг эзэмшлээ тогтоож хамгаалж болно. Мэдээж хэрэг online-аас олсон зургаа watermark-лах бол тэнэг хэрэг. Тиймээс зөвхөн өөрийн эзэмшлийн байж болох зургаа л watermark хийхийг хүсье. Энэ төрлийн үйлдлийг http://picmarkr.com/ болон ижил төрлийн online хэрэгслээр хийж болно.

Харин удаах арга бол шууд хуулж авахаас хамгаална. Энэ бяцхан арга нь стандарт баруун даралтын “save picture” товчоор зургийг хуулж авахад index ч юм уу ямар нэгэн blank зураг хуулагдахаар тохируулах юм. Зураг website дээр дараах хэлбэртэйгээр тавигддаг.

Src хэсэгт таны зургийн зам байх бөгөөд ийм тохиолдолд зургийг save picture товчоороо хуулж авах боломж бүрэн нээлттэй байдаг. Харин үүнийг хаахын тулд

гэсэн өөрчлөлтийг хийж болох юм. Src талбарт энкодлогдсон blank зургийн зам байгаа бөгөөд save picture товчоор хуулахад blank зураг хуулагдана. Харин таны зураг энэ зургийн цаад талд (background) болж харагдах юм. Энд background зургийн замыг ч мөн base64-р энкодлож хуулагдах замыг нууц болох юм.

Дахин сануулахад энэ арга нь энгийн хэрэглэчээс (non-technical users) таны зургийг хамгаалж чадах юм шүү. Доорх зураг дээр баруунаа дараад save picture товчийг даран хуулж авах гэж үзээрэй. Дээрх хамгаалалтын энгийн арга ажиллах болно.

Мэдээллийн эх сурвалж Sanakae.com


URL:

Сэтгэгдэл бичих