Г.Баасан саалийн үнээгээ бэлтгээд чимээгүй суужээ
Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын тансаглал хэрээс хэтэрснийг иргэн Б.Цогоо гуай өчигдөр илчилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын долоон хүнийг АТГ-т шалгуулах хүсэлт өргөдлөө өгсөн билээ. Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзсэн хэдий ч хуулийг хэрэгжүүлдэг эрхмүүд тун ховор бололтой. Үнэндээ Шилэн дансны тухай хууль шившгээ дэлгэж, хуулийг гууль болгодгын жишээг тодоор харуулаад байна.
Нэр дурдагдаагүй хүмүүсийн дунд Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан авгай шилэн дансаар мөн их хэмжээний мөнгө сааж суудаг нь илэрчээ.
Тухайлбал, дээрх төрийн бус байгууллага нь сайд С.Эрдэнийн багцаас сар бүр асар их хэмжээний мөнгө авдаг болох нь илрэв. Г.Баасан тэргүүтэй нөхдүүд С.Эрдэнэ сайдын төсвөөс сар бүр 9,1 сая төгрөг авдаг байсан бол өнгөрсөн есдүгээр сард үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэн 39 сая төгрөг авсан байна. Ийнхүү чимээ үгүй болж, сураг нь алдарсан Г.Баасан саалийн үнээгээ бэлтгээд түүнийг сааж, нам гүмхэн амьдардаг болсон бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: