Эрдэнэт хотод 11 мянган иргэн газаргүй байгаа гэв

Эрдэнэтийн иргэд хууль бусаар газар өмчлөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Одоогоор  Эрдэнэт хот 11 мянган иргэн газаргүй байгаа аж. Өөрийн гэсэн газаргүй иргэд  газар авах хүсэлтээ ИТХ дарга болон Засаг дарга нарт удаа дараа гаргажээ. Гэвч одоо шийдвэрлэж өгөхгүй байгаа гэв.

 Энэхүү хурлын үеэр Иргэн Г.Нанзаддоржоос дараахь асуултад хариулт авлаа

-Та газар авах өргөдлөө хэзээ өгсөн вэ?   

-Эрдэнэт хотод 30 жил амьдарч байна. Одоо хүртэл хашааны газаргүй байна. Газар авах өргөдөл гомдолоо гаргахаар  шийдвэрлэж өгдөггүй. Тэгсэн хэрнээ мөнгөтэй хүмүүст болохоор газар олгоод байна. Тухайлбал, манай аймгийн 11 хороололд баячууд газар аваад хаус зөндөө барьсан байгаа. Бид газар авах гээд 11 хороололд гэр барьсан. Гэтэл бидний гэрийг хууль хүчний байгууллагыхан ирээд  буулгасан.

-Хичнээн иргэн гэр барьсан вэ?

-Нийтдээ 130 иргэн гэр болон майхан барьсан. Гэтэл 400 гаруй цагдаа болон хүчний байгууллагын хүмүүс ирж бүх гэрийн оосор бүсийг нь таслаж, буулгасан. Ингэж иргэдийг доромжилж болохгүй шүү дээ.

-Та нар хууль зөрчиж гэр барьсан  юм биш үү?

Бид хууль зөрчөөгүй. Газар авах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Иймээс бид хүчээр буухаас өөр арга байхгүй. Бидний авах гээд байгаа 11 хороололд баячууд зөндөө хаус барьсан байгаа. Мөнгөтэй хүн дэд бүтэц сайтай газар амьдарч, мөнгөгүй иргэд уулын мухарт амьдрах ёстой юм уу.

Хууль бусаар баригдсан хаусыг ч гэсэн буулгах хэрэгтэй

Иргэн Б.Энхзаяагаас  тодрууллаа

- Та  газрын асуудлаар  Засаг дарга болон газрын албандаа хүсэлтээ  хэдэн удаа гаргасан вэ?

Зөндөө гаргасан. Одоо газаргүй иргэд айлын хашаа түрээслэж, нэг хашаанд 3-4 айл амьдарч байна. Засаг даргатай уулзахаар газрыг сугалаагаар олгоно гэж хэлдэг. Тэгсэн хэрнээ сугалаа явуулдаггүй. Очоод уулзах гэхээр хүлээж бай гээд уулздаггүй. 11 хорооллын газарт усан цэцэрлэгт хүрээлэн барина гэж байгаа хэрнээ үнэтэй хаус баригдаад байгаа. Үнэхээр бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа бол хаусаа барихаа болох хэрэгтэй шүү дээ.

-11 хороололд хичнээн  иргэн гэр барьсан бэ? Гэрээ барихдаа газрын албандаа мэдэгдсэн үү?

-Ерөнхийдөө дөрөв хоногийн дотор 130 орчим гэр баригдсан. Гэвч баригдсаны дараа бүх айлыг хүчээр буулгасан. Бидний гэрийг буулгасан юм чинь  хууль бусаар баригдсан хаусыг ч гэсэн буулгах хэрэгтэй. Бид энэ хороололд газар авталаа тэмцэнэ.

 Н.Алтаа


URL:

Сэтгэгдэл бичих