АНУ Афганистан дахь эмнэлгийг санаатайгаар бөмбөгджээ
Кундуз мужийн эмнэлгийн барилгыг бөмбөгдөхийн өмнө дотор нь талибын дайчид байрлаж байсан тухай Афганистаны эрх баригчид мэдэгдсэн билээ.
Энэ мэдээллээс үзэхэд тус эмнэлгийг АНУ-ын цэргийнхэн зориуд бөмбөгдсөн нь илэрхий болохыг Хил хязгааргүй эмч нар (ХХЭН) олон улсын байгууллагын тэргүүн Кристофер Стокс мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ, Афганистаны эрх баригчид өөрсдийн үйлдлийг ийн зөвтгөхийг оролдож буй нь тэд эмч, өвчтөн нийлсэн 180 гаруй хүнтэй эмнэлгийг газартай тэгшлэхээр төлөвлөж байсныг харуулсан тухай өгүүлсэн байна.
ХХЭН байгууллагын тэргүүн тэдний энэ үйлдлийг зөвтгөх аргагүй тул энэ хэргийг бие даасан олон улсын байгууллагаар ил тод мөрдөн шалгуулахыг уриалсан аж. АНУ-ын онгоцууд Кундуз муж дахь эмнэлгийг нэг цагийн турш бөмбөгдсөний уршгаар 22 хүн амь насаа алдсаны 12 эмч нар байжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene amerik udahgui balrana shuu. delhii dahin nogoo evropiin t e n e g avgai 2 3 oliggui aas bysad ni uzehgui boljee. odoo oros amerikiig negmoson dyysgaval delhiin hun ardin nuruu neg teniih baih