Тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан билээ.
Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдрийн 10:00 цагт Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам – Цэцээ гүн, Манзушир хийд – Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцоно.
Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхааруулжээ.
URL: