Кэмерон Диас онигоонд оров
Хэд хоногийн өмнө Холливудын жүжигчин Кэмерон Диас загвар зохион бүтээгч Виктория Бэкхемын адилаар олны нүдэн дээр таагүй байдалд оржээ. Дэвид Бэкхемын эхнэр хэд хоногийн өмнө Лондон хотод өөрийн нэрийн барааны дэлгүүрийн нэг жилийн ойд зориулагдсан үдэшлэг дээр дэндүү согтоод өмдөндөө дусаачихсан билээ.
Тэгвэл Диас бүсгүй түүний үйлдлийг давтсан байна. Папарацци нар шөнө дөлөөр Лос-Анжелес хотын нэгэн дээд зэрэглэлийн зоогийн газрын үүдэнд Кэмерон Диасыг овоо хараандаа оруулжээ. Жүжигчин бүсгүй хөл дээрээ дөнгөн данган тогтож байлаа. Од бүсгүй тасартлаа уучихсан байв.
Түүний нөхөр Бэнжамин Мэдден эхнэрээ сугадан машинд нь суулгахаар аваачжээ. Жүжигчин бүсгүй машиндаа орохыг оролдсон ч хөл дээрээ тогтолгүй газар унах шахав.
Азаар халамжтай нөхөр нь эцсийн мөчид түүнийг барьж дөнгөсөн аж. Зоогийн газрын гадна хэрэгт дуртай олон хүн цугларсны дээр ядаргаатай папарацци нар энэ таагүй дүр зургийг авч амжсан тул Диас бүсгүй сэтгэлээр унасан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hun sogtool biz yaadiin