Согтуу жолооч 4 сартай хүүхдийг гэмтээжээ
Хан-Уул дүүргийн нутаг Шувуун фабрикийн зам, Шувуун фабрикийн 4 дүгээр хэсгийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь хүүхдийн тэргэнд сууж явсан 4 сартай хүүхэд Г-г мөргөж гэмтээсэн байна.
Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д нийт 396 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 310 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Н.Алт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uu muu mal
Бас л нөгөө Т.П