Эрүүл агаар эм


Цагдаагийн байгууллагуудын алба хаагчдын спорт явган аяллыг хөгжүүлэх, амралтын цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрүүл агаар эм” үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Энэ арга хэмжээ нь Улаанбаатар хүрээний цагдаагийн байгууллагуудын хамт олны дунд спорт явган аяллын төрлийг хөгжүүлэх, бүтээлч хамт олныг бий болгох, зүрх судас, даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. Явган аялалд алба хаагчид идэвхтэй оролцсон гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бидэнд мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих