Зүүдний тайлал

Дохиур

Дохиур мод нь могойг санагдуулдаг. Могойны нэг адил дохиур нь цэцэн мэргэн ухаан, зөн билэг, алсын харааг бэлэгддэг. Дохиур нь хар хүчийг ашиглан, чөтгөр шуламыг номхруулж болох зэвсэг, сэтгэхүйн хүч юм.

Дохиур нь бас ид шид, шидтэн, зөнч, лусын дагина, шидэт эмийн тодотгол мөн. Байрлал тогтоох гэдэг урлаг байдаг. Байрлал тогтоогч нь хөрсөн доорхи усыг илрүүлэх зорилгоор шид мод юмуу уд модоор хийсэн саваа хэрэглэдэг. Газрын доорхи эрдэс юмуу булсан эрдэнэсийг эрж хайдаг хүмүүс ч мөн ийм багаж хэрэглэдэг юм.

Зуун настын шилбэний дүрстэй савааг бас хэрэглэдэг И-Цзиний мэргэлэх урлаг Хятадад их дэлгэрч байжээ.

Мэргэний болон ид шидийн савааны аль аль нь ирд хувилгааны хүчний зэвсэг мөн. Ийм саваатай хүн нь хүмүүс болон эд зүйлсэд нөлөөлж чадна. Таяг болон очирт таягийн нэг адил дохиур нь эрх мэдлийн бэлэгдэл мөн.

Зүүдэндээ өөрийгөө дохиур барьснаар харах нь санаатай юмуу санаандгүй эрх мэдэл гэсэн үг юм. Энэ нь үйл явдал юмуу тухайн үеийн дэг журамд шууд хөндлөнгөөс оролцолгүйгээр үзэл бодлыг өөрчлөх, баримт,  нөхцөл байдал, таны байгаа байр суурийг ойлгох замаар өөрчлөлт хийж эхлэх боломж юм.

Дохиур бол хөгжимчдийн үйлдлийг уялдуулахдаа найрал хөгжмийн удирдаачийн хэрэглэдэг зүйл мөн. Тиймээс дохиур нь таны өөртөө хүлээж буй хариуцлага, үүрэг мөнөөс гадна танытогложбайгаа дүрийг бэлэгдлийн үүднээс харуулж буй хэрэг юм.

Ванна

Ванна бол ариусгалын билэг тэмдэг мөн. Энэ үгийн гарал үүсэл нь бэлэгдлийн үүднээс эхийн хэвлийн үетэй холбоотой. “Ванна” “баня” (халуун усны газар) гэдэг үгнээс гаралтай грекийн “баланос” гэдэг үг нь бөглөө, таг тухайлбал ванны нүхийг хаадаг бөглөө гэсэн утгагай юм. Шууд болон шилжсэн утгаар “ваннанд орох” гэдэг нь угааж, цэвэрлэх шинэ эрч хүч авч, сэргэх гэсэн утгатай. Бэлэгдлийн үүднээс үүнийг өөрийн эх өлгий, эхлэлдээ, энэ хорвоод мэндэлсэн тэр усандаа буцаж орж байгаа хэрэг хэмээн ойлгож болно. Ваннанд орж байна гэж зүүдлэх нь ариусах, анхны эхлэлдээ буцаж очих шаардлага гэсэн утга агуулгатай юм.  Үүний хамт ваннанд орох нь бас өөр ч утгатай. Усанд орох нь ажил төрлөө зоригтой бариж авч, санаачлагыг гартаа авах гэсэн агуулгатай юм.

Тэнхэлэг

Мод, уул саваа бол нэг цэгийг нөгөөтэй нь, тэнгэрийг газартай дээд тивийг доод тивэтэй холбодог дэлхийн тэнхэлэгийн нийтлэг бэлэгдэл мөн. Энэ бол үндэс нь төврүү тэмүүлж, мөчир нь тэнгэрийг шүргэдэг сансарын мод, амьдралын мод, тэнгэр газартай савслан нийлдэг газар болох ариун дагшин уулыг хэлж байгаа юм. Харин эх болсон уулыг дэлхийн хүйс гэж ямагт үздэг. Энэ нь удирдаачийн дохиур, ахуйн таяг, зөнч, бадарчин юмуу даяанчийн бэрээ, газарчийн бэрээ түшиг тулгуур хүн болон хүмүүн төрлөхтний багшийг хэлж байгаа юм. Бүх юм түүнийг тойрон эргэлддэг, тэр өөрөө бүхний төв. Тэнхэлэг бол тэнцвэр, тэвчээр, сэтгэл хангалуун байдалын бэлэгдэл мөн. Гэхдээ үүний хамт төвийн, тэнцвэртэй, ноёлох байр суурь нь хүнд онцгой хариуцлага хүлээлгэдэг бөгөөд түний эргэн тойрны ертөнц хэрхэн хөгжих нь хүнээс л шалтгаалдаг.

Тиймээс зүүдэнд ямар нэгэн тэнхэлэг үзэгдэх нь амьдралын бүхийл үйл явдлыг та хариуцаж байдгийг үргэлж сануулж буй хэрэг мөн.


URL:

Сэтгэгдэл бичих