Дэлхийн бяцхан миссээр Монгол охин тодорчээ
Турк улсын Анталия хотноо зохиогдсон Олон улсын “Little miss world-2015” тэмцээн 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 1а ангийн сурагч зураан настай Мандах овогтой Гэрэлтэх тэргүүлж алмаазан шигтгээтэй титмийн эзэн болжээ. Мөн улсаа төлөөлөн оролцсон 6в ангийн сурагч 10 настай Батзориг овогтой Одмаа “Little miss world-2015” тэмцээний “Best Dancer of the World 2015″ номинацын эзэн болж гайхамшигтай амжилтыг үзүүллээ.
URL: