Жүдочид алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ


Жүдо бөхийн 2015 оны дэлхийн аваргын дараа зохиогдсон Ташкентын Гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцлоо. Энэ удаа 58 орны эрэгтэй, эмэгтэй 382 тамирчин оролцсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Чие Ши Шиг торгуулиар, шөвгийн наймд ОХУ-ын К.Румянцевыг юүкогоор, хагас шигшээд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан нугийн дүү Г.Отгонцэцэгийг торгуулиар, аваргын төлөө БНСУ-ын Жон Бок Ёнг хагас цэвэр буюу ваза-ари үнэлгээгээр ялжээ.

Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт Саудын Арабын Р.Зайданг, хоёрдугаар тойрогт Кыргизстаны З.Луры, хагас шигшээд Австрийн А.Даниэлийг ялсан. Үүний дараа аваргын төлөө Японы К.Нишигататай барилдсан ч ялагдсан байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Узбекистаны А.Бозоровыг, хоёрдугаар тойрогт Унгарын Г.Замбориг, шөвгийн наймд Словенийн Ж.Адрианыг тус тус хожсон. Харин хагас шигшээд Японы Х.Абед цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Гүржийн В.Маргвелашвилиг цэвэр ялж, энгэртээ медаль зүүсэн юм.

Энэ оны Узбекистаны Ташкент улсын гранприд 26 улс ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд Япон, БНСУ, Узбекистан, Герман, Монгол, Англи, Итали, АНЭУ, Туркменистан алтан медаль авчээ.

Ташкентын гранпригээс медаль хүртсэн орнууд

Улсын нэр Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Япон 4 0 0 4
2 БНСУ 3 1 0 4
3 Узбекистан 1 1 4 6
4 Герман 1 1 1 3
5 Монгол 1 1 1 3
6 Англи 1 0 1 2
7 Итали 1 0 0 1
8 АНЭУ 1 0 0 1
9 Туркменистан 1 0 0 1
10 БНХАУ 0 2 3 5
11 ОХУ 0 2 2 4
12 Франц 0 1 2 3
13 Австри 0 1 1 2
14 Гүрж 0 1 0 1
15 Португал 0 1 0 1
16 Тажикстан 0 1 0 1
17 Хорват 0 1 0 1
18 Турк 0 0 2 2
19 БНАСАУ 0 0 2 2
20 Унгар 0 0 2 2
21 Казахстан 0 0 2 2
22 Израйль 0 0 1 1
23 Кыргизстан 0 0 1 1
24 Словени 0 0 1 1
25 Беларусь 0 0 1 1
26 Польш 0 0 1 1

Э.Гүнтөмөр


URL:

Сэтгэгдэл бичих