Сувилагч бүсгүй нярайг хөхөөрөө ”аврав”
Хятадын нэгэн сувилагч бүсгүйн үйлдэл цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж байна. Энэ эмэгтэй нэг сартай хүүд мэс ажилбар хийх үеэр түүнийг тайвшруулахын тулд хөхөөрөө хооллосон аж. Зарим хүмүүс түүний энэ үйлдлийг талархан хүлээж авсан бол үлдсэн хэсэг нь түүнийг бусдын хүүхдийг хооллосон хэмээн унтууцжээ.
Энэ явдал Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн эмнэлэгт болсон гэнэ. Ээлжнээсээ буусан сувилагч бүсгүй мэс заслын өрөөнөөс бяцхан хүүгийн уйлаан сонсогдож буйг анзаарчээ. Тэнд нэг сартай хүүд мэс засал хийж байсан аж. Хэсэгчлэн мэдээ алдуулалтын дор уг мэс ажилбарыг хийж байв.
Өөрөө амаржаад удаагүй сувилагч бүсгүй тэр хүүг хөхөөрөө хооллохоор шийджээ. Хөх амласан хүү ч тайвшраад унтсан гэнэ. Хүүгийн эцэг сайхан сэтгэлт сувилагч бүсгүйд ихэд талархаж буйгаа илэрхийлсэн аж. Тэрбээр “Миний хүүхдийг хооллосон сувилагч эмэгтэйд баярлалаа. Надад талархлаа илэрхийлэх үг олдохгүй байна. Тэр эмэгтэй жинхэнэ сахиусан тэнгэр” гэж хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: