Манай дэлхийд нүүрлэсэн хамгийн хөнөөлтэй таван газар хөдлөлт
1.Энэтхэгийн далайг нэрвэсэн 2004 оны цунами түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй гамшигт үзэгдлүүдийн нэг байсан юм. Энэхүү цунамигийн хүч Хирошимад хаясан цөмийн бөмбөгөөс 23 мянга дахин хүчтэй байсан гэж АНУ-ын Газар зүйн хүрээлэн мэдэгджээ.
2. Индонезийн хойд Суматра аралд мөн 2004 оны 12 дугаар сарын 26-ны 07:58 цагт 9.15 магнитутын хүчтэй газар хөдөлж, газрын хөрс бүхэлдээ дээш харсан юм. Гамшигт үзэгдэл голомтоосоо 255 км-ийн зайд Банда Асе суурин хүртэл мэдрэгдсэн бөгөөд Энэтхэгийн Басин арал руу 800 км цагийн хурдтай долгион хүрсэн байдаг. Энэ аймшигт газар хөдлөлт 5000 км-ийн радиуст 12 оронд мэдрэгдэж 175 мянган хүн амиа алдсаны сацуу 50 мянган хүн гэмтэж бэртжээ. Мөн 1.7 сая хүн орох оронгүй болсон байдаг.
3. Гамшигт үзэгдлүүдийн түүхэн давтамж 1960 оны тавдугаар сарын 22-нд ээлжит удаагаа хүн төрөлхтөнд үзэгдсэн нь Чилид нүүрлэсэн 9.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт байжээ. Үүнд 4000 хүн амиа алдаж, хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
4. Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн өөр нэгэн гамшиг бол 1952 оны арваннэгдүгээр сарын 4-нд Камчаткийн бүс нутаг дахь Курилын арлуудад тохиосон байдаг. Энд болсон газар хөдлөлтийн хүч 8.6 магнитут хэмээн бүртгэгдсэн бөгөөд азаар тус бүс нутагт хүн амьдардаггүй байж таарчээ. Хэрэв Курилын арлуудад тохиосон газар хөдлөлтийн үеэр оршин суугчид байсан бол дор хаяж 10 мянган хүний аминд хүрэх байсан аж.
5. Энэ оны дөрөвдүгээр сард Балба улсад нүүрлэсэн газар хөдлөлтийн гамшиг 9000 хүний аминд хүрч, 23 мянган иргэн гэмтэж бэртсэн юм. Дөрөвдүгээр сарын 25-ны 11:56 цагт бүртгэгдсэн тус газар хөдлөлт 7.5-8.1 магнитутын хүчтэй байсан тухай Газар зүйн хүрээлэн бүртгэжээ.
Т.Бат
URL: