Хүчингийн хэрэгт холбогдсон гэх Г.Ариунболд нь төрийн хамгаалалтанд ажиллаж байсан гэнэ

ариунбаатарТөв аймгийн Баянчандмань сумын залуу дарга нарын нэр холбогдсон хүчингийн хэрэг шуугиан тариад байна. Энэ хэрэгт Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрсэнээс эхэлсэн гэдэг. эТэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсанаар энэхүү сэтгэл сэрдхийлгэсэн хэрэг гарчээ. Засаг даргын орлогч нь МАН-ынх агаад сумын намын хорооны дэд дарга бол ЗДТГ-ын дарга нь АН-ынх гэнэ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар  аймгийн хэмжээнд АН ялсан бол Баянчандмань сумд МАН ялжээ. Сумын удирдлагад гарсан Ардын намыхан их хэмжээний газрын хууль бус ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл аймагд хүрч тэднийг хянаж байхын тулд АН-ын гишүүн Г.Ариунболдыг ЗДТГ-ын даргаар томилон явуулсан гэнэ. Тэрээр урьд нь төрийн хамгаалалтын албанд амжиллаж байсан тухай эх сурвалж мэдээлсэн.

 


URL:

Нэр: mongol hun Огноо: 5 October 2015

nudnii bulainuud,eriin sugnuud

Сэтгэгдэл бичих