Хүүтэйгээ муудалцаад өөрийгөө бууджээ

Өнгөрөгч баасан гарагт Цагдаагийн газрын рапортод тэмдэглэгдсэн хүн амины хэрэг анхаарал татна.

Уг ноцтой хэрэг өнгөрөгч баасан гарагт Төв аймгийн Баянчандмань суманд болжээ. Тус сумын иргэн, 67 настай Б гэгч өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Талийгаач урд орой нь архи уусан хүүтэйгээ муудалцсан бололтой.

Тэгээд бачууран гомдохдоо оршуулгын гаазр очиж  ангийн буугаар өөрийгөө буудсан гэх хэргийг Цагдаагийн газар шалгаж байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих