Т.Оюунгэрэл өөрийгөө УХААРСНАА ГАЙХУУЛАВ

44v6a2k0kujm8bh1nftop7ibrhХөгжил дэвшилийг дагасан хүн төрлөхтний эрин зуунтай хөл нийлүүлэх гэсэн дэлхий дахины бодлого шинжлэх ухааны салбарын хурдасыг өөрийн эх орондоо бий болгох гэсэн санааг агуулсаар явдаг биз ээ. Харин манай УИХ гишүүн Т.Оюунгэрэл Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг тэргүүлж байсан тэрээр өнөөдөр өөрийн твиттертээ “Өнөөдөр ухаалаг утаснаас салж хамгийн энгийн NOKIO утастай болж авлаа. Эрүүл мэндийг минь аврах энгийн утас мандтугай” хэмээсэн нь хөгжил дэвшлээс хойш сууж дэлхийн соёлоос хоцрох санааг таниулсан гэх үү. Гэтэл өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн байтугай хөдөөний малчин, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид УХААЛАГ УТАС-ыг сонгож дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг илүүд үзэж байхад УИХ-ын гишүүн Т.Оюунгэрэлийн энэ сонголт тийм ч УХААЛАГ БИШ.

 

Бүхэл бүтэн салбар хариуцаж байсан САЙД хүн, СААД байсан гэдгээ баталж шинжлэх ухааны хөгжил дэвшилээс хойш сууж, улсынхаа эдийн засгийг хэмнэх иймхэн ухаан сийлсэн гэхэд ичмээр… Тэгээд дэлхийн алдартай бренд NOKIA үгийг хүртэл алдаатай бичиж байгаа нь манай улс ямар улсуудаар эх орноо удирдуулж байгаа гэхээр харамсмаар… Эсвэл Nokia компани тодорхой хэмжээний мөнгө халааслуулчихаад УИХ-ын гишүүний нүүрээр рекламдах санааг олов уу. Бас л эргэлзээтэй. Сүүлийн үед манай улстөрчид мөнгө л олж байвал юу ч хийж мэдэхээр болсоныг Nokia компанийхан илчлэв үү.

 

 Т.Оюунгэрэл өөрийгөө УХААРСНЫГ ГАЙХУУЛАВ

 

Ер нь түүний энэхүү үйлдэл нь ирэх сонгуулиар ард түмэндээ сайхан харагдах гэсэн сонгуулийн PR гэдгийг иргэд одоо ойлгохтой болсон гэдгийг сануулахад нэг их буруудахгүй биз ээ.

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Нэр: demjigch Огноо: 5 October 2015

Zub bn. Utsaa olon dahin oroldohgui zubhun yarial boloo. Ta uhaalag shuu.

Сэтгэгдэл бичих