Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын “хууль бус арга заль”
Хоёрдугаарт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох заалтын 26.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
26.5.1 дээд боловсролтой:
26.5.2 төрийн албанд 3-аас дээш жил ажилласан:
26.5.3 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
26.5.5.ялгүй байх” гэж заасан байна. Мөн Монгол улсын Засгийн газрын тогтоол 405 дугаарт заасны 5.3-т “Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтнэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны 8 дугаар сарын 1-ээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа” гэж заасан байдаг. Тэгвэл А.Энхболд нь 2007-2009 оны хооронд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдаа Хангамжын Албанд менежер, ахлах менежерээр ажилласан байна. Энэ нь түүний төрийн албанд зүтгэсэн жил хүрэхгүй байгааг харуулж хууль зөрчсөн гэж үзэх нэг шалтгаан болж байгаа юм.
Гуравдугаарт: Хууль бусаар Дархан-Уул аймгийн Засаг даргааар томилогдсон А.Энхболдыг шүүхээс түдгэлзүүлсэн. Гэвч шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчиж өнгөрсөн есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгмйн Засаг даргаар батламжилсан аж. Ингэснээр одоогийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хууль бусаар томилогдсон бөгөөд эл хууль бус үйлдлийг Ерөнхий сайд өөгшүүлэн дэмжсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Магадгүй Ч.Сайханбилэг, А.Энхболд нарын хооронд тохиролцсон тохироо байнуу гэх хардлага төрүүлж болох юм. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлсэнээр А.Энхболд нь “Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга” албан тушаалд тэнцээгүй байна. Учир нь 2015 оны 4-р сард АТГ-аас А.Энхболдыг төрийн албанд тэнцэхгүй гэсэн тодорхойлолт гарчээ. Түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн мэдүүлсэн байна. Энэ тухай бид дараагийн нийтлэлээрээ уншигч та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллэх болно. Харин Ерөнхий сайд та А.Энхболдын тухай хэрхэн судалж үзсэн бэ!!!
Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хууль зөрчсөн энэхүү томилогоог эргүүлэн татна гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагчид маш өндөр шалгуур давж тангараг өргөсөн байдаг. Гэтэл А.Энхболд гэх энэ эрхэм боловсрол эзэмшсэн байдал болоод одоогийн хууль бус Засаг даргын суудлыг чухам ямар аргаар олж авсан гэдэг нь анхаарал татсан хэвээр байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Darkhanii zaluu sain ajiaaraidaa. Amjilt khusie…