С.Баярцогт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үү?

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ.  Тэрбээр өөрийг нь чөлөөлөх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхээр болсон байна.

Мөн эх сурвалжийн хэлж буйгаар С.Баярцогт нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухайгаа зарлаж магадгүй гэнэ.

 Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа гэх шалтгаанаар огцруулах төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар  хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

 М.БОЛОР


URL:

Сэтгэгдэл бичих