Ц.Оюунгэрэл гишүүн ухаалаг утаснаас татгалзлаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ухаалаг утас барихаа больж, энгийн утас сонгожээ. Тэрээр энэ талаараа твиттер хуудсандаа жиргэжээ. Гишүүнийг “Өнөөдөр ухаалаг утаснаас салж хамгийн энгийн 45.000 төгрөгийн хар Nokio утастай болж авлаа.

Эрүүл мэндийг минь аврах энгийн утас мандтугай” гэсэн жиргээг дагагч нар нь дэмжиж олон нийтийг ухаалаг утаснаас татгалзахыг, сургуулийн орчинд ухаалаг утас болон Wifi сүлжээг хязгаарлахыг уриалжээ.

Мөн тэрээр ухаалаг утаснаас татгалзсан талаараа “Хэт мэдрэмтгий touch утаснууд мэдрэлийн үзүүрийг гэмтээгээд байх юм. Гарын ужиг гэмтэлтэй болохоор бүр бие өвтгөөд байсан юм” хэмээн тайлбарлажээ.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: Батаа Огноо: 5 October 2015

Энэ хүүхэн чинь утасныхаа нэрийг ч зөв бичиж чадахгүй байж.Худлаа популизм хийгээд л байх юм даа.

Сэтгэгдэл бичих