Хот төлөвлөлтөд халдлаа

10-5-5_700x700Тэдний хэлс­нээр “…Өргөтгөл барьж бай­гаа газрын нэг давхарт дэл­гүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор ир­гэд хаана хандах учраа олох­гүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чи­мээ гаргадаг. Хууль хянал­тын­хан ерөөсөө ирж шал­гах­гүй юм” хэмээн гомдолтой байна.

 

Барилгын өргөтгөл, тэр тусмаа орон сууцны нэгдүгээр давхарт өргөт­гөл барихыг хориглоод удсан. Гэвч төрийн хууль дүрмийг уландаа гишгэж өөрийн эзэмшлийн  тал­байн­хаа I давх­­рыг өргөтгөж, хот тө­лөв­лөлтийг бусниулж бай­гаа нэгэн газрыг “Хотын даргын сонорт” бу­лан­даа онцоллоо. Бид­ний хэлж заншсанаар Га­даад хэргийн яамны ба­руун талд байрлах “Гранд оффис” төв­тэй залгаа “Season” со­лонгос барааны дэл­гүүр­тэй зэрэгцээ орон сууцны нэг давхрыг өргөт­гөхөөр хаалт хийж ажлаа эхлүүлжээ. Уг нь өнгөрсөн жил иймэрхүү хууль бус барилгажилтыг зогсоох шинэ журам гарчээ. Нийслэлийн хот, төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах, таслан зогсоох тухай НИТХ-ын 5/14 дугаар тогтоол гарсан байна. Уг тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, өргөтгөл  барих гэж байгаа бол 16 метрийн доторх эдэлбэр газ­рын хөрш залгаа эд хөрөн­гө өмчлөгчөөс асууж зөвшилцөнө гэд­гийг нарийн заажээ. Түүнч­лэн аж ахуйн нэгж  довжоо­ноосоо явган хүний зам хүртэл таван метрийн зайтай байх, хашааныхаа 30 метр газарт ногоон бай­гууламж тарих  хангалттай зай талбайтай байх шаард­лагыг хангасан байх ёстой гэсэн хууль дүрэм ч бий. Харин дээрх барилга дов­жооноосоо явган хүний зам хүртэл гурван метр зай ч хүрэхгүй. Ногоон байгууламж тарих нь битгий хэл орон сууцны урдуур хүн машин нь багтахгүй, зөрөх зайгүй  шахцалдаж байна. Мөн хөрш залгаа орших орон сууцны иргэдээс санал аваагүй гэдгийг тус байр­ны орон суугчид хэлж байгаа юм. Тэдний хэлс­нээр “…Өргөтгөл барьж бай­гаа газрын нэг давхарт дэл­гүүр байсан. Гэвч эзэн нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Ямар ч хаяг байдаггүй болохоор ир­гэд хаана хандах учраа олох­гүй байгаа. Ажилчид нь өдөржингөө дуу чи­мээ гаргадаг. Хууль хянал­тын­хан ерөөсөө ирж шал­гах­гүй юм” хэмээн гомдолтой байна.

Биднийг очиход орон сууц­ны нэг давхрыг бү­хэлд нь хаалтаар бүрхсэн байв. Ойр орчимд ямар ч хаяг, танилцуулга алга. Ажилчдаас ямар ком­пани барилга барьж байгааг тодруулахад “Дар­гаас мэдээлэл ав. Бид хэлэх­гүй” гэсэн юм. Тий­мээс бид энэ компанийн захирал Н.Ганзоригтой хол­богдоход “Компа­нийн­хаа нэрийг заа­вал хэлэх ёстой юмуу. Нэг давх­рыг тохижуулаад ажил хийж байгаа. Наадах чинь үйлчилгээний зориулалт­тай барилга. Задгай талбай хийж байгаа юм. Манай компанид нэг талбай засах эрх байдаг юм байгаа биз дээ” гэсэн тайлбарыг өглөө.

Ийм байдлаар хот төлөвлөлтийг бус­ниулж байгаа, хууль дү­рэм үйлчилдэггүй ком­па­­ниу­дыг анхааралдаа авч, гаргасан дүрэм жур­мын­хаа хэрэгжилтийг хяная, Хотын дарга аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих