Охидыг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй байжээ

БНХАУ-ын Шанхай хотод нэгэн этгээд найман хүүхдийг хутгалсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл гэмт хэрэгтэн Минхан гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг төмрийн үйлдвэрийн ажилчин байсан бөгөөд сэтгэл мэдрэлийн өвчтэй байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн аж. Түүний өгсөн мэдүүлэгт охидыг эхлээд хулгайлах гэж байгаад анхаарал алдахдаа хутгаар сүрдүүлсэн гэжээ.

Цагдаа нар цаг алдалгүй ажилласны дүнд барьцаалагдсан хүүхдүүдийг эсэн мэнд гэмт этгээдийн гараас сулласан юм. Мөрдөн байцаалтын дараа түүнийг сэтгэцийн хорих төв рүү буюу алс холын Хэнань муж руу шилжүүлэх болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн өнгөрсөн онд тус хотод сургуулийн байр руу зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч цөөн тооны оюутныг барьцаалж байсан юм.

Тус улсын хууль эрх зүйн мэргэжилтэн Жен Миншен хэлэхдээ “Өсвөр насны хүүхдүүдийг хулгайлах явдал нэмэгдэж байна. Ялангуяа хүн амын нягтаршил ихтэй хотуудад ийм төрлийн гэмт халдлага үйлдэгддэг бөгөөд ихэнхдээ хүний наймааны золиос болж төгсөх явдал цөөнгүй” гэжээ.

Т.Батсугар

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих