Жорлонгийн нүхэнд унасан эмэгтэйг аварсан байна
Өчигдөр өдрийн 12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны “Одонт”-ын 24 тоот айлын жорлонгийн нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн есөн алба хаагчид үуурхай ажиллаж, 44 настай эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унасан байсныг гаргаж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн байна.
URL: