“Дэлхийн иргэн” шагналыг Хятадын нэрт хөгжмийн удирдаач хүртлээ

АНУ-ын  “Атлантикийн зөвлөл”  санаачлан олгодог  “Дэлхийн иргэн”  шагналыг энэ онд  Хятадын нэрт удирдаач эдүгээ 41 настай  Уи Лонг  хүртэв.

 БНХАУ-аас анх удаа энэхүү шагналыг Уи Лонг хүртэж байгаа бол Сэй Зи Овавагийн дараа авч буй хоёр дахь хөгжмийн удирдаач болж байна.

 “Дэлхийн иргэн” шагналыг 2010 оноос  эхлэн  Вашингтонд төвтэй АНУ-ын нэр хүндтэй  “Атлантикийн зөвлөл”-өөс улс орны ойртон нэгдэхэд хувь нэмэр оруулсан  иргэнийг  алдаршуулж олгодог болжээ.

 Уи Лонг нь Хятадын гарамгай хөгжмийн удирдаач төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт асар их хувь нэмэр оруулжээ. Өнгөрөгч 9 дүгээр сард түүний удирдсан Шанхайн симфони найрал  хөгжмийн хамтлаг  Нью Иорк хотноо НҮБ-ын төвд  тоглосон юм. 140 жилийн түүхтэй  энэ хамтлаг  мөн  саяхан өмнөд Америкд  аялан тоглож, 8 дугаар сард  түүний удирдсан Хятадын филармони “Торгоны замын аялан тоглолт”-оор  Таджикстан, Киргизстан, Казакстан, Иран, Грекд долоон удаа тоглолтоо хийжээ.

Тэрээр одоо Шанхай, Бээжин, Гуанжоугийн симфони оркестрын удирдаач, Хятадын олон улсын хөгжмийн наадмын зөвлөх, урлагийн захирлын албыг хашиж буй бөгөөд 2015, 2016 оноос ХонКонгийн  хөгжмийн филармонид зочин удирдаачаар ажиллаж байгаа юм. Түүний  хөгжмийн салбарт оруулсан хувь нэмэр онцгой бөгөөд  Хятадын төдийгүй, Дорноос Өрнө рүү  урсах соёлын харилцааны салбарт түүний гавьяа  аль эртнээс эхлэлтэй хэмээн “ifeng”  сайтад уламжилжээ.

Тэрбээр мөн 9 дүгээр сарын 28-ны өдөр  АНУ -ын Ялийн их сургуулиас  түүнийг “Санфорд” медаль хүртсэн юм. Энэ шагналыг өмнө нь  “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” киноны хөгжмийн зохиолч Ma Юуюу, Нью-Йоркын дуурийн театрын  ерөнхий менежер Петер  Gelbach, Токиогийн  квартет хамтлаг хүртэж байв.

Нэр хүндтэй энэхүү шагналаар Сингапурын Ерөнхий сайд асан Lee Kuan Yew, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Лагард зэрэг  улс төрчдөөс гадна хэд хэдэн хөгжмийн удирдаачид шагнагдаж байв. 2013 онд Японы хөгжмийн удирдаач,  мастер  Сэй Зи Озава энэхүү шагналыг хүртсэн юм. Сэй Зи  Озава энэ үеийн хамгийн алдартай хөгжмийн удирдаач  хэмээн үнэлэгддэг бөгөөд эдгэршгүй хүнд өвчтэй байх үеэрээ  хөгжмийн сургуульд хичээл заан,  Швейцарьт  өөрийн нэрэмжит хөгжмийн академи болон  клубээ үндэслэн  байгуулж олны талархлыг хүлээсэн байдаг.

 2014 онд “Дэлхийн иргэн”-ий шагналыг АНУ-ын 18 настай төгөлдөр хуурч  Вэрнэр  Шанци-д олгосон нь  хөгжмөөр дэлхийг холбох эрхэм зорилгоор  2010 онд  дайнд нэрвэгдсэн Иракийн нийслэл Багдад хотын төвд  төгөлдөр хуурын тоглолт хийснийг үнэлсэн явдал байлаа.

Бээжин. Д.Энхчимэг


URL:

Сэтгэгдэл бичих