Тоглолтынхоо үеэр архи уужээ
Дуучин Жастин Бибер тоглолтынхоо үеэр тун бүдүүлэг зан гаргаж, фэнүүдээ гомдоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Шинэ Зеланд улсад тоглолтоо хийх үеэрээ тайзан дээр виски ууснаас гадна бүжигчин рүү виски цацаж, танхайрчээ.
Бибер тоглолтынхоо үеэр виски уусан шалтгаанаа “Тоглолтоо илүү амьд, илүү хөгжилтэй болгохыг хүссэн юм” гэж хэлжээ. Тус тоглолтыг үзсэн хүмүүсийн ярьснаар “Бибер тоглолтынхоо үеэр архи уухаас гадна яг цэнгээний газар байгаа мэт аашилж, дуугаа дуулахгүй ам барьсан” гэсэн байна.
Дуучны хэвлэлийн төлөөлөгч Ларс Байстром “Дуучин архи уусны улмаас биеэ хянаж чадахгүй алдаа гаргасан. Тэрбээр их харамсч байгаа. Мөн тоглолт үзсэн бүх хүнээс уучлалт гуйж байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: