БОНХАЖЯ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОНХАЖЯ ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд Ой модны аж үйлдвэрийн яам, Усны аж ахуйн яам, Байгаль орчныг хамгаалах яам, Байгаль орчны яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, БОНХЯ, БОНХАЖЯ-ны үе үеийн 40 гаруй ахмад ажилчид хүрэлцэн ирлээ. Н.Батцэрэг сайд ахмадуудтайгаа уулзахдаа салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг ч мөн сонслоо.

Сайд хэлэхдээ “Байгаль хамгаалал бол даян дэлхийн анхаарал хандуулах ёстой асуудал. Хүн төрөлхтөний орших эсэх ч мөн байгалиас шууд хамааралтай. Ийм чухал салбарт залуу нас, эрч хүчээ зориулсан та бүхэнтэйгээ уулзаж, үнэтэй зөвөлгөөг тань сонсож байгаадаа баяртай байна. Та бүхэнд сайдын өрөөний үүд байнга нээлттэй байж, та бүхнийхээ хүсэлтийг хүлээн авч сонсоход цаг зав гаргах болноо” гээд тун удахгүй ахмад ажилчиддаа зориулж амралт, сувилалын газар байгуулах суурийг нь тавих сайхан мэдээ дуулгалаа. БОНХАЖЯ одоогоор 59-81 насны нийт 48 ахмадуудтай. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль болон яамны Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу яамны ахмадууддаа жил бүрийн Цагаан сар, Олон улсын ахмадын өдрөөр яамны удирдлага хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.


URL:

Сэтгэгдэл бичих