Н.Батцэрэг нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудалд анхаарч ажиллана
Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтанд Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, БОНХАЖ-ын Яамны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнх-Эрдэм, тус газрын Мега төсөл хариуцсан мэргэжилтэн П.Бадамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын болон цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих ажлын ТЭЗҮ боловсруулж буй Францын “Артелла”, Монголын “Престиж инженеринг” компанийн төлөөллүүд оролцож, ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Н.Батцэрэг сайд Засгийн газрын гишүүний хувьд уг асуудалд онцгой анхаарч, аг алдалгүй яаралттай, оновчтой шийдэх талаар тогтмол ач холбогдол өгч ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдэв.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих ажлын ТЭЗҮ-ийг энэ оны 11 дүгээр сар гэхэд бэлэн болгож Засгийн газарт танилцуулах үүргийг захиалагч болон гүйцэтгэгчид өгч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газар, УИХ-д оруулж шийдвэрлэхэд Барилга хот байгуулалтын яам, БОНХАЖ-ын яам, Нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч, ажиллах талаар санал нэгдлээ.
URL: