“Хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгчид 4 хүн нэр дэвшлээ

Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд болж байна. Хурлыг нээж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав үг хэлсэн. Харин одоо 14.30 цагаас холбооны Ерөнхийлөгчийг сонгох гэж байна.

Ерөнхийлөгчид өмгөөлөгч Д.Мөнхбат, өмгөөлөгч Б.Гүнбилэг, өмгөөлөгч н.Жамъяндагва, өмгөөлөгч н.Баярсайхан нар нэр дэвшжээ. Нийт төлөөлөгчөөр 535 хуульчийг сонгосон байна. Хуралд 107 прокурор, 107 шүүгч, 217 өмгөөлөгч, бусад 107 хуульч оролцож байгаа аж.

Анхдугаар их хурал 2013 оны аравдугаар сард Төрийн ордонд болж, их хурлаар Монголын хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталсан юм.

Мөн уг холбоог удирдан авч явах тэргүүнээр өмгөөлөгч Д.Батсүхийг сонгож байсан. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жилийн хугацаатай учраас “Хуульчдын холбоо” Ерөнхийлөгчөө дахин сонгохоор болоод байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих