МОНГОЛЫН онгон байгалийг уул уурхай заналхийлж байна
Аж vйлдвэрлэлийн дуун нvргэлсэн Хятадад хэдэн сарыг єнгєрvvлсэн миний бие чєлєєт орон зай, эвдрээгvй онгон байгаль, цэвэр агаар хvсэмжлэн Монголыг зорилоо. Тэнд очиж ууланд авирч, мориор давхихыг бас шєнийн тас харанхуйг ч мэдрэхийг хvссэн билээ.
Чингис хаанаас ч ємнє ард тvмнээрээ шvтэж ирсэн Монголын мєнх хєх тэнгэр уудам цэлгэр тал нутаг, мєнх ногоон ой мод, уул толгод, говь цєл дээгvvрээ тэнийн цэлийж байдаг билээ. Энэ л тэнгэр дор бас уул уурхайн асар том бvтээн байгуулалт єрнєж буй билээ.
Бээжингээс Улаанбаатар орох замдаа Тим хэмээх уурхайчны хажууд сууж явлаа. Тим эхнэр, хоёр хvvхэдтэй. Уул уурхайн ажлаас болоод Австрали, Колорадо, Невада бас Монгол гээд ийш тийш байнга явдаг тэрээр Канадад байгаа гэр бvлийнхнийгээ Монголд нvvлгэж авчрахаар эхнэрээ ятгаж байгаа гэнэ. Тэрээр Монголын говь цєл дэх зэсийн шинэ уурхайнхаа тухай надад ярив. “Одоохондоо зєвхєн кэмпийн хэмжээнд байгаа ч манайх энэ жил гэхэд зэсийн орддоо 40 сая ам.долларын хєрєнгє оруулаад байна. Жинхэнэ vйл ажиллагаа явуулаад ирэхээр Монголын тэр говьд хоёр дахь том хот нь сvндэрлэн босох биз ээ. Тэр ч аварга том юм болно доо” гэв.
Тим Флоридагийн газар нутгаас ч том орон зайг эзлэх Оюу толгойн тухай бас надад ярьсан юм. Монголын ємнєд хэсэгт орших Оюу толгойн орд газрыг Канадын “Айвенхоу Майнз” компани Монголын Засгийн газартай хуваан эзэмшихийн зэрэгцээ уул уурхайн аварга том “Рио Тинто” корпорац ч энд хєрєнгє оруулж байна.
Ирэх таван жилд тус ордод таван тэрбум ам.долларын хєрєнгє оруулахаар тєлєвлєєд байгаа нь Монголын тvvхэнд урьд хожид байгаагvй том хєрєнгє оруулалт юм. Монголын уул уурхайн салбар 65 жилийн тvvхэндээ улсынхаа ДНБ-ний гуравны нэгийг бvрдvvлэхээр болоод байна. Нvvрс, алт, зэс, мєнгє, цайр, уран, газрын ховор элемент гээд Монголын хєрсєн доороос олдож буй ашигт малтмал бvхэн энэ орныг дараагийн Саудын Арави болгоно гэсэн яриа байна.
Уул уурхайн хєгжил Монголын эдийн засгийг ойрын таван жилийн дотор гурав, дєрєв дахин томруулна гэсэн тєсєєлєл байгаа ч улс орныхоо байгалийн баялгийг ашиглаж эхэлж байгаа энэ цаг vед дийлэнх монголчуудын хувьд амьдрал хvнд хэцvv хэвээр л байна. НVБ-ын мэдээгээр Монголын хот, суурин газрын хvн амын 27 хувь нь амьжиргааны тєвшнєєс доогуур амьдарч байна. Хєдєєд бол бvр 50 хувь нь ядуу зvдvv амьдарч байгаа юм. Єнгєрсєн 10 жилд хэдэнтээ тохиолдсон зуднаас болж мал сvрэг олноорноо хорогдож, хvн амынх нь дєрєвний нэг хувийг эзэлдэг малчдын амьжиргааг vлэмж дордуулжээ.
Яг энэ vед монголчууд уламжлалт мал аж ахуйгаа сонгох уу эсвэл газар доорхи баялгаа ашиглах уу гэдэг хоёр салаа замын уулзвар дээр ирчихээд эргэлзэж ядан байна. “Ноолуураар амьдрах нь эдийн засгийн єндєр ашиггvй гээд уул уурхайг сонгох уу” гэж Монголын хvрээлэн буй орчны хамгаалах газрын захирал Єнєдэлгэрэх асууж байна. Энэ асуултад монголчуудын тал хувь нь “Тийм ээ, бид уул уурхайг дэмжинэ” гэж хариулж байхад нєгєє хэсэг нь “Vгvй ээ, уул уурхай бэлчээрийг маань тахлан сvйтгэж гvйцлээ” гэж хариулж байна.
Харин Ерєнхий сайд С.Батболд нь “Бид Хятадад нийлvvлдэг нvvрсний экспортоороо аль хэдийнэ дєрєвт ороод байна. Рио-Тинтотой хамтран хэрэгжvvлж буй манай алт, зэсийн тєсєл Хятадад нийлvvлэх экспортыг 2-3 дахин нэмэгдvvлэх боломжтой. Бидэнд бас Хятадад шинээр нийлvvлэх тємрийн хvдэр, цайр зэрэг тvvхий эд ч бий” хэмээн ярьж байна. Тэрээр 2010 оны есдvгээр сард Чарли Роузийн нэвтрvvлэгт оролцохдоо ингэж ярьснаас vзвэл Монголын Засгийн газар уул уурхайг дэмжсэн бодлого барьж байгаа нь тодорхой. Тэд ашигт малтмалын нєєцєє ашиглаж эдийн засаг, нийгэм, улс тєрийн томоохон амжилтад хvрэхийг эрмэлзэж байгаа аж. Тэд Оюу толгой шигээ Таван толгойн орд, Бороогийн алтны уурхай, Эрдэнэт-Овоо, Цагаан суварга дахь зэс молибдений ордоосоо єндєр ашиг хvртэхийг хvсч байна. Тэд бас Налайхын нvvрсний орд, Оюут Овоо, Заамарын алтны уурхай, Дорнодын уран, Асгатын мєнгєний ордоосоо vр шимийг нь хvртэхийг хvсч байна. Монголын Засгийн газар гадаадын уул уурхайтай холбоотой дэд бvтцийн томоохон тєслvvдийг ч улсдаа татахыг хичээж байна. Тухайлбал, Сайншандад зэс хайлуулах, нvvрс боловсруулах vйлдвэр барих, тємєр зам тавих хоёр тэрбум ам.долларын томоохон тєсєлд Финляндын уул уурхайн технологийн “Outotec” ком-панитай хамтарч байгаа гэнэ.
Хэдий уул уурхай ингэж хурдацтай хєгжиж байгаа ч байгаль орчны тухай мартаж болохгvй юм. Байгаль орчны маш сайн, хатуу хуультай оронд хvртэл уул уурхайг дагасан хvрээлэн буй орчныг сvйтгэх явдал гардаг. Гол ус бохирдох, загас хордож vхэхээс эхлээд газрын хєрсєнд хорт бодис тархах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах зэрэг асуудал байнга гардаг. Монголд ч ийм байдал vvсэхгvй гэх газаргvй гэдгийг дотоодын тєдийгvй олон улсын байгаль орчны мэргэжилтнvvд сануулж анхааруулсаар байна.
Монголоос буцах замдаа би онгоцонд бас л нэг уурхайчинтай хамт сууж таарав. Уул уурхайн компанид гvйцэтгэх захирлын алба хашдаг Роберт хэмээх тэр эр Монголд алт олборлох тєслєє гvйцэтгэж дуусаад одоо Казахстан руу газрын тос олборлох єєр нэг тєсєлд оролцохоор явж байгаа гэнэ. Тэрээр Монголд хийсэн бизнесийнхээ талаар тун ч маадгар ярих бєгєєд Монголын авлига хээл хахуулийн тухай нэлээд сонин мэдээ ч дуулгав. АНУ, Европын уул уурхайн ком-паниуд Монголын баялгийн тєлєєх дайнд Хятад, Оросын компаниудад хэрхэн ялагдаж байгаа тухай ч ярилаа. Тэр бас Нигери, Мексик, Афганистаны уул уурхайн тухай сонирхолтой тvvх дэлгэсэн юм. “Гэхдээ АНУ Афганистаны уул уурхайд бас орсон бил vv” гэж намайг гайхан асуухад Роберт “Тэгэлгvй яах вэ. Хятадын тал Афганы албаны хvмvvст овоо юм атгуулж байж саяхан зэсийн ордынх нь эрхийг аваад байна. Харин Хятадын уул уурхайн компанийн аюулгvй байдлыг АНУ-ын цэргvvд хариуцахаар болсон шvv дээ” гэдэг байгаа.
Гэхдээ энэ бол єєр сэдэв, тийм биш гэж vv?
“Britannica.com” сэтгvvлийг vндэслэгч, эрхлэгч асан Бриан Авехали
URL: