Цаасны хаягдлаас био түлш гаргаж авчээ
Нью-Орлеаны Тулейн их сургуулийн эрдэмтэд бутанол болон био түлш гаргаж авах боломжтой “ТU-103” хэмээх бактерийг цааснаас гарган авчээ.
Тэд энэ ажилдаа Нью-Орлеаны өдөр тутмын “Times Picayune” сонины цаасыг ашигласан байна.
”TU-103″ бактерийн тусламжтайгаар анх удаа эслэгээс бутанолыг шууд гарган авах боломжтой болсон нь судалгааны гол ач холбогдол аж.
Эслэг нь ногоон өнгөтэй бүх ургамалд байдаг, дэлхий дээрх хамгийн элбэг органик материал юм. Харин эслэгийг шууд бутанол болгох нь олон хүний мөрөөдөл байсаар ирсэн тухай Тулейн их сургуулийн Эс молекулын биологийн лабораторийн ажилтан, доктор Харшад Вилейнкар хэлжээ.
Бутанол гарган авах боломжтой 323 сая тонн эслэгийг АНУ ганцхан жилд хаядаг байна. Тиймээс энэ их хог хаягдлыг багасгаж, улмаар био түлш гаргаж авснаар нүүрстөрөгч болон утааг багасгах юм. Уг түлш машины эд ангийг зэврүүлэхгүйгээс гадна ашигт үйлийн коэффициент нь илүү өндөр болохыг эрдэмтэд батлажээ.
М.Зүйр
URL: