Эдийн засаг муудсантай холбоотойгоор гэмт хэргийн тоо өсчээ
Сүүлийн жилүүдэд хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийн тоо өсөж байна. Өөрөөр хэлбэл, Манай улсад жилд дунджаар 20 мянган гэмт хэрэг үйлдэгддэг байсан бол сүүлийн гурван жилд энэхүү тоо өсөж 2014 онд нийт 27318 гэмт хэрэг бүртгэгджээ.
Үүний ихэнх нь хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргийн төрөл бөгөөд эдийн засаг муудсантай холбоотойгоор ийнхүү өссөн гэж үзэж байгаа аж. 2011 онд Монгол улсын ДНБ 17 хувийн өсөлттэй гарсан бол 2014 онд найман хувь болж буурсан билээ. Энэ онд судлаачдын таамаглаж байгаагаар 3-5 хувьтай гарахаар байгаа юм байна.
Т.Болормаа
URL: