Өдөрт 40-45 минут унтах нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг

Хүн өдөрт найман цаг унтаж байж өөрт хэрэгтэй эрч хүчээ нөхөж авдаг гэдэг. Зарим хүн ажлын цагаар хэдэн минут дуг хийж сурсан байдаг. Харин зарим нь өдөр унтах нь толгой дүүрэх, нозоорох, залхуу хүргэх муу талтай гэж үздэг.

Гэвч судлаачид хүн өдөрт 40-45 минут унтах нь эрүүл мэндэд хэрэгтэй олон ашиг тусыг хүртэж болохыг тогтоосон байна.

АНУ-ын Аллегин коллежийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн аж. Тэд шалгалтын өмнө хэсэг оюутныг 45 минут унтуулаад оруулсан бол заримыг нь шууд шалгалтад оруулжээ. Өдрийн унтлага хийсэн оюутнууд хамгийн өндөр оноог авч судлаачдын туршилтын үр дүнг бататгасан байна.

Учир нь хэдхэн минут унтах нь хүний уураг тархийг амрааж, стресс тайлдаг аж. Үүний зэрэгцээ өдөрт бага хэмжээгээр унтаж заншвал зүрх судасны өвчлөлийг багасгаж, даралтыг бууруулдаг.

Харин бага насны хүүхдийн хувьд өдөрт 11-13 цаг унтах ёстой. Тэд унтахынхаа хирээр өсөж байдаг гэнэ.

Д.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих