Сумдад өвчлөл бага, аймгийн төвд их байна

БНСУ-ын нээлттэй нийгэмлэгийн Жон Ин Бэ ахлагчтай эмэгтэйчүүдийн эмч нарын баг “Сандаг сан” ТББ-ын урилгаар Ховд аймгийн Жаргалант, Мянгад суманд ажиллаж үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн байна.

Тэд нийтдээ 300 орчим хүнд үзлэг, эмчилгээ хийсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хортой хоргүй хавдрыг анхан шатанд нь оношилж үр дүнтэй ажиллажээ. Эмч нарын багийнхан эмэгтэйчүүдийн дунд таргалалтаас үүдэлтэй өвчин их байна, хөдөө сумууд аймгийн төвтэй харьцуулбал өвчлөл бага байна гэдгийг онцолжээ.

Энэ нь аймгийн төвд таргалалт ихтэй, харин хөдөө суманд иргэд идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарч байгаатай холбоотой гэж тэд үзжээ. Мөн тус нийгэмлэгийн эмч нар Ховд аймаг дахь БОЭТ-ийн эмч нартай уулзаж, харилцан туршлага солилцох сургалт зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан “Сандаг сан”-гийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын эмч нар 2016 онд дахин илүү өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллахаар болсон бөгөөд Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нарыг БНСУ-д суралцуулах, туршлага солилцох төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих