С.Төмөр-Очир: Ахмадуудын зөвлөгөө бүх салбарт үгүйлэгдэж байна
Ярилцлагын маань эзэн философийн ухааны доктор, профессор. МУИС-ийн баг-шаас эхлээд Боловсролын сайд хүртэл дэвшсэн. Улсын бага хурлаас Их хуралд сууж, УИХ-ыг даргалж яв сан. Олон улсын дээд боловсролын академич, Япон ул-сын Токио хотын Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор, “Алтан гадас” одонтой гээд түүний нэрийн өмнөх тодотгол олон. Гэхдээ хүмүүс “буурал” Төмөр-Очир гэдгээр нь андахгүй. Тэрбээр одоо ч улс төр, боловсролын салбартаа зүтгэж байна. Түү ний бичсэн 60 гаруй ном, сурах бичиг өнөөдөр ч хүүхэд, залуусын ширээн дээр бий. Ингээд МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очиртой ярилц-санаа хүргэе. Багш мэргэжилтэй болохоор ч тэр үү, сэдвээ амьдралын энгийн жишээтэй харьцуулж ярих нь хүний тархинаас гадна сэтгэлд үлддэг “ид шидтэй” санагдсан. Уншигч та таа лан болгооно уу.
-Юуны өмнө танд Ахмадын баярын мэнд хүргэе. Таны тэргүүлж буй намын дэргэдэх ахмадын холбоо нам болон ахмадуудад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-МАН-ын дэргэд Ахмадын болон Эмэгтэйчүүдийн холбоо, мөн Залуучууд, Оюутны гэсэн дөрвөн төрийн бус байгууллага ажилладаг. Бид ний гол үүрэг ахмадууд намдаа хэрхэн туслах, намын үйл ажиллагааг сайжруулахад яаж дэмжлэг үзүүлэх вэ гэ дэгт голчлон анхаарна. Түүнч лэн ахмад наст ны нийг мийн асуудалд “хошуу дүрнэ”. Бидэнд тэд ний нийгмийн асууд лыг ший дээд өгчих эрх мэдэл байхгүй л дээ. Гэхдээ бай дал ийм байна шүү гэдгийг УИХын гишүүдэд мэдэгдэх, сануулах маягаар ажилладаг. Зөвхөн намын гэлт гүй Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах чиглэл барьдаг. Намын ах ма дын холбоо олон жил ажилласан учраас ажил нь жигдэрчихсэн. Гэхдээ манай ажил сайхан болчихлоо гэж суухгүй. Намын дэргэдэх бусад байгууллагатай хэр хэн хамтарч ажиллах вэ гэдэгт анхаарч байна. Тухайлбал, залуучуудад ажил лах урам зориг, эрч хүч нь байна. Гэхдээ арга эвийг нь олохгүй, туршлага дутах зүйл гарна. Үүнд нь ахмадын холбоо яагаад оюутан, залуустаа зөвлөж болохгүй гэж. Тиймээс на мын дэргэдэх дөрвөн тө рийн бус байгууллагын дар га нар уулзаж ямар хэл бэрээр хамтарч ажиллах талаар ярилцсан. Ялангуяа сонгуулийн үеэр хамтарч ажиллахад ан хаарахаар бол сон. Би Архангайн жирийн малчны хүүхэд. Мал хувьч лалын дараа нутагтаа оч лоо. Хувьдаа малтай бол чихсон ахмад, залуус нийлээд өвөлжөөндөө буусан байв. Мал нь өсөх шинжтэй. Хойтон өвөл дахиад очсон нөгөөдүүл чинь хоёр салаад буучихаж. Яасан та хэд хэрэлдсэн юм уу гэсэн “Хэрэлдээ ч үгүй, гэхдээ асуудал байна” гэж байна. Ах мадууд нь наадуул чинь ажил хийхгүй юм. Тэгээд хэлэхээр уурлах шинжтэй. Тэдэнтэй хэрүүл хийж байс наас тусдаа байгаад сэтгэл нийлсэн өвгөчүүлтэй хамт раад малаа ээлжилж харсан нь дээр юм гэв. Ха рин залуучууд нь “Өглөө унтуулахгүй, үглээд байхаар нь тусдаа өвөлжих болсон” гэж байна. Уг нь тэд ингэж салж бутарч байхын оронд хамтрах ёстой байхгүй юу. Настай хүмүүст нь хүч дутна. Харин залуус арга эвээ олохгүй байх нь элбэг. Залуучууд ахмадуудынхаа туршлагыг, ахмадууд тэдний хүчийг ашиглаж хамтран ажиллахын утга нь энэ.
-Та бусад ахмадын холбоодтой хамтардаг гэлээ. Тэдэнтэй хамтарч ямар ажил хийх боломжтой байна вэ?
-Бид ахмадын холбооны Ц.Сүхбаатар даргатай Пар тизаны хороо гэж бай гуу лах үеэс хамтарч ажил ласан. Ахмадуудын нийг мийн асуу дал, амьдрал нь ямар байгааг судалж, тул гамдсан асуудлыг нь яаж ший дэх вэ гэдэгт санал бод лоо илэрхийлнэ. УИХын ги шүүдтэй хамтарч бод лого боловсруулах, хууль са наачлахад нь санал дүг нэл тээ тусгуулж байна. Өнөө дөр Монголын эдийн засаг хүнд байгааг хүн бүр харж байна. Ахмадуудын амьд рал үнэхээр хүндэрч бай на. Хөдөө орон нутаг, нийс лэлийн захын дүүр гээр ява хад хүмүүсийн худалдан авалт мууджээ. Тэр дундаа ахмадуудын амьд рал илүү хүндэрч, талх бүтнээр нь худалдан авч чадахаа больж. Өмнө нь гуя, дагаж хүзүү авдаг байлаа. Одоо гуя байтугай хүзүү авч чадахгүйд хүрчээ. Ургамлын тосыг граммаар нь авч байна. Бид саяхан нийслэл дүүргийн 300 гаруй өндөр настантай уулзалт хийлээ. Тэр үеэр “Бид талбай дээр өлсгөлөн зарлахад ч бэлэн байна. Бид ийм амьдралаар амьдарч болохгүй” гэж олон хүн хэл сэн. Тиймээс ахмадуудын амьд ралд онцгойлон хандах ёстой. Гэхдээ сүүлийн үед шил дараалан солигдсон Зас гийн газрууд ахмадуудад дорвитой анхаарал хан дуулж чадсангүй. Монголчууд ахмад үе, аав, ээжээ халамжилдаг ёс заншилтай ард түмэн. Энэ ёс заншлаа авч үлдэх ёстой. Намайг Германы Баваар мужийн Боловсролын сайд нутагтаа урьсан юм. Тэд нийх их сайхан зус лангийн байшинтай юм. Түүнийгээ аав ээжээсээ өвлөсөн үү гэсэн “Үгүй” гэж байна. Тэгвэл их хөрөнгөтэй хүн байх нь гэтэл “Манайх хүү, охин хоёртой. Германд хүүхдүүд 18 нас хүрээд гэрээсээ явах ёстой. Хэрвээ явахгүй бол өрөөний түрээс авдаг. Би хүү, охин хоёроосоо авсан түрээсийн мөнгөөр энэ бай шинг барьсан” гэлээ. 18 нас хүргээд гэрээсээ хөөчихсөн, эсвэл түрээс авдаг эцэг, эхээ хөгшрөхөөр хүүхдүүд нь асрамжийн газар аваачаад өгчихдөг. Хэзээ эргэж очдог вэ гэхээр, үхэх дөхөхөөр нь өв хөрөнгөө үлдээх гэрээслэлийг нь авах гэж л очдог. Гэтэл манайхан яаж байна. Би гэ хэд хоёр, гурван хүүхэдтэй болчихсон хүү, охинтойгоо одоо ч хамт амьдардаг. Болж л байна, харин ч ач зээ нар бужигнаад сайхан шүү дээ. Нэг Солонгос хүн “Танай өндөр настнууд тэтгэвэр авах хэрэг алга. Үр хүүхэд нь аав, ээжээ аваад явчихдаг юм байна” гэж ихэд бахархан хэлж байсан. Гаднынханд бидний уламжлал тийм сай хан са наг даж байна. Бид энэ уламжлалаа алдаж болохгүй. Ахмад настнаа харж хандах төрийн бодлого хэрэгтэй. Гэхдээ үр хүүхэд нь эцэг, эхээ харж хандаж, асардаг уламжлалаа алдахгүй явах юмсан.
-Та төрийн түшээ байсан, одоо ахмадын байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд ахмадад зориулсан ямар бодлого хэрэгтэй гэж боддог вэ?
-Ахмадууд бүхий л ажил амьдралаа эх орныхоо хөг жил, цэцэглэлтэд зориул сан. Тэд эх орноо яаж хөгжүүлэх вэ гэж явснаас хувьдаа хэдэн төгрөг олчих юмсан гэж бо дож байсангүй. Ядаж өө рийн гэсэн орон сууцтай болох бодолгүй явсаар одоо зарим нь гэр оронгүй явна. Тиймээс идэр залуу насаа зориулсан тэдэндээ төр эргээд анхаарал хан дуулах ёстой. Төрийн удирд ла гуудыг харахад эх орноо бод дог хүн байдаг юм уу гэж эргэлзэх сэтгэл төрөх юм. Ахмадуудын тэтгэвэр тэт гэм жийг нэмэхээс гадна ажлын чадвартай хүний хүчийг ашиглах хэрэгтэй байна. Тэд тэтгэвэртээ гарсан ч байгууллагад зөвлөгөө өгч чадна. Багахан талбайд но гоо, мод тарихаас эхлээд өөрт нь тохирсон хөдөлмөр эрхлүүлмээр байгаа юм. Байнга хөдөлж байсан хү мүүс тэтгэвэрт гараад зүгээр сууж чаддаггүй. Ерөнхий сайд байсан Д.Содном гуай тэтгэвэртээ гарснаас хойш хэдэн жил ажиллаж байгааг бид мэднэ. Компаниудад зөвлөгөө өгч, одоо багахан газар авчихсан, тэндээ худаг гаргаад мод үржүүлж байна. Өндөр наст нуу дын нийгмийн асууд лыг шийдэхийн тулд хө дөл мөрийн чадвартайг нь ажлын байраар хангах шаард ла гатай. Ингэвэл тө рөөс нэг их зүйл хүсээд байх гүй дээ, тэд.
-Тэтгэврийн насыг нэмж эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 65 болгох талаар ярьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Одоогоор Монголын нөх цөлд энэ боломжгүй. Дэл хийн бусад улсад тэтгэврийн на сыг нэмнэ гэж ярьдаг л юм. Дундаж наслалтын дүнгээс хамааруулдаг. Гэх дээ бусад орон дундаж нас лалт нэмэгдсэн гээд тэт гэв рийн насаа нэмээгүй 60, 55 хэвээрээ байна. Мон голчуудын дундаж наслалт нэмэгдлээ гэхэд улс орон, ард түмний өнөөгийн нөх цөлд тэтгэврийн насыг нэ мэх боломж бүрдээгүй гэж би боддог. Бид УИХд байх даа даатгуулагч өөрөө шимтгэлээ төлж, түүнийг нь өсгөөд өсгөсөн хөрөнгөөс тэтгэврээ авдаг байхаар хууль баталсан. Гэтэл иргэ дийн шимтгэлд төлсөн тэр мөнгө одоо алга. Уг нь бай хаар барахгүй өсч үржиж байх ёстой мөнгө байхгүй юу. Иргэдийнхээ мөнгийг засаг нь идчихсэн. Хатуухан хэлэхэд, төрд ажиллаж бай гаа хүмүүс Монголын ирээдүй гэж бодохгүй юм. Дөрвөн жи лийн дараа би яах вэ, энэ хугацаанд өөртөө яаж ашиг олох вэ гэж бодож байна. П.Жасрай гуай Ерөнхий сайд байх үед “Сонгуулийн өмнө цалин нэмье. Энэ нь сонгуульд оноо авахад хэ рэгтэй” гэсэн яриа гарахгүй юу. Гэтэл П.Жасрай гуай “Та минь ээ. Сонгуулийн дараа Монгол Улс байх юм байгаа биз дээ. Сонгуулийн дараа Ерөнхий сайдаар нэг хүн ирнэ. Тэр хүн мөнгөгүй яах юм бэ. Цалин нэмэх асуудлыг дараагийн Засгийн газар хийх ёстой” гэж хэлээд цалин нэмээгүй. Зарим хүн “П.Жасрай хэдэн төгрөгөө харамласаар байгаад тэр үеийн МАХН одоогийн МАН сонгуульд ялагдсан” гэдэг юм. Сон гуульд унасан нь үнэн. Гэхдээ тэр хүнд сонгуульд нам нь ялахаас илүү цаана нь Монгол Улс оршсоор, иргэд нь ажиллаж амьдарсаар бай на гэдгийг бодсон байхгүй юу. Одоо бол тийм бодолтой хүн алга. Монгол Улсаа гэсэн төрийн түшээдийн сэтгэл их дутаж байна даа.
-Оны төгсгөлөөр цалин, тэтгэврээ өгч чадахгүйд хүрэх нь гэж байна. Улсын төсөв улайсан гэх юм, та сонсов уу?
-Би түүнийг бодитой гэж бодож байгаа. Улсын төсөв одоо хэдэн төгрөгийн ал дагдалтай байна гэчихэв дээ. Сая хан УИХын нэг гишүүнтэй гудамжинд таа раад ярьж зогслоо. Ирэх оны төсвөө хийж байна гэнэ. Гадаадаас зээлж ав сан мөнгөний хүүд 2016 оны улсын төсвийн нийт орлогын 50 хувийг өгөхөөр байгаа гэж байна. 2017 онд 60 хувь төлөх юм байгаа биз. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар га даад зээлээс болж дампуурч ма гад гүй улсын жагсаалтад ма най орон наймд орсон байна. Тэгэхээр тэр бодитой үнэлгээ хийж гэж би бодож байгаа. Тиймээс бид маш анхааралтай ажиллах, төрийн зөв бодлого дутаг даад байна. Ер нь төрийн бодлогын дам пуурал гэдэг энэ. Өөр хэлэх үг алга. Сонгуульд мөнгөтэй хүн л ялдаг гэсэн ойлголт ард иргэдийн дунд бий бол жээ. Би хоёр удаа УИХд сон гогдсон. Бидний үед тийм их мөнгөтэй хүн байсангүй. Яг бор зүрхээрээ, бид ялбал ийм ажил хийнэ гэсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад гарч ирдэг байлаа. Иргэд ерөөсөө “Хэн ахиу хан мөнгө өгнө, түүнд л саналаа өгнө дөө” гэж байна. Миний ах дүү нар ч тэгж хэ лээд надаар загнуулдаг юм. Сонгогчдоо жаахан ухаа руулах хэрэгтэй байна. Сон гуулийн үед өгсөн худал ам лалт замхарч, өгсөн мөнгө нь дуусна. Харин П.Жасрай гуайн хэлснээр сонгуулийн дараа Монгол Улс байх юм байгаа биз дээ. Тэгэхээр Мон голын төлөө гэсэн сэт гэлтэй хү нийг сонгох хэрэг тэй байгаа юм.
-Таныг туршлагатай улстөрч гэдэг утгаар зөвлөгөө авах хүн олон байдаг уу?
-Нас маань ахмадад ор лоо. Сайд, УИХын гишүүн байсан гэдэг утгаар хүмүүс зөвлөгөө авдаг юм. Саяхан Хөдөө аж ахуйн сайд байсан, Гавьяат агрономич Ц.Өөлдтэй Дархан, Сэлэн гэ, Төв аймгаар явж тариа ланч дад зөвлөгөө өглөө. Зөвлөгөөнөөс гадна ургацын байдалд газар дээр нь очиж дүн шинжилгээ хий сэн. Төв аймгийн Тал бул гийн Гавьяат агрономич Ж.Ариун болдынхоор очиж тариа ху раалтын бэлтгэл ажилтай танилцлаа. Хэдий гээр цаг агаар гантай бай гаа ч, ургацын байдал ту хайн хариуцаж байгаа хү нээс их шалтгаалдаг юм байна гэдгийг харлаа. Ж.Ариунболд “Бид цаг уурын мэдээнээс болж жаахан алд лаа. Үрээ сайн сонгож та риалалт хийсэн учраас ган тай ч ургацаа авна” гэж байна лээ. Хөдөө аж ахуй, мал, үйлдвэрлэлийн чиглэлд ахмадын зөвлөгөө их дутаж байна гэсэн дүгнэлт гаргаад ирсэн дээ.
-Ер нь та хамтарч, нэгдэж ажиллаж үр дүнд хүрнэ гэж үздэг байх нь, тийм үү?
-Монголчууд эвтэй байх даа хүчтэй гэж үнэн юм. Үүнийг сүүлийн хоёр Засгийн газраас харлаа. Үнэндээ МАНаас ч юм уу эсвэл “Шу дарга ёс” эвслээс болоод засаг унаж байгаа юм алга. АНын дотоод зөрчил нь өөрсдийг нь унагаад байна. 1990 он хүртэл Монголчууд хуваагдаж үзээгүй. 1990 оноос хойш намаар хуваагд сан. Ху ваагдаж үзээгүй ард түмэн нам болж салаад, бараг нөгөө намын хүнтэй уулзахаас ай даг байлаа. Харин дунд үедээ их сайхан болж байсан. Аль намын хүн байхаас үл хамаарч хам тарч ажилладаг болсон. Гэ тэл одоо бол нам дотроо хагар даг боллоо. Бү лэг фракц болж. Энэ их задрал, тэмцэл Монголыг хүч гүй дүүлэхээс өөр ямар ч гавьяагүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tiim shyy ahmaduud iin zuvulguu heregteil bna shyy ….