Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ
Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд нийтийн тээврийн зорчигчид хэр идэвхитэй хандаж байгаа шалгажээ.
Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган хүний 400 мянга орчим нь картаа худалдан авсан. Бусад нь бэлэн мөнгөөр зорчиж байгаагаас:
- Дутуу мөнгө хийх
- Хойд хаалгаар орж огт мөнгө төлөхгүй зорчих
- Карт авсан ч уншуулахгүй байх
- Залуучууд ахмадын картаар зорчих гэх мэт зөрчлүүд илэрчээ.
Иймд эдгээр зөрчил дутагдлыг засахын тулд иргэн бүрийг үүргээ ухамсарлан цахим картаа худалдан авахыг уриалж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн карт худалдан аваагүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулахаар яриад байсан ч хэрэгжээгүй. Харин энэ удаа цахим картаа аваагүй иргэдийг үүргээ ухамсарлахыг сануулан, автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ.
Н.Алт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Utgagui sanal