Бейонсе жирэмсэн үү?
Хэд хоногийн өмнө папарацци нар дуучин Бейонсе, түүний нөхөр Жэй Зи нарыг Брүүклин дэх нэгэн жижигхэн пиццаны газрын дэргэд харжээ. Хамгийн сонирхолтой нь, тэдний орж хооллосон газар оддын үйлчлүүлэх дуртай тансаг зэрэглэлийнхэд багтдаггүй аж. Тийм учраас л дуучин бүсгүй энгийн хувцасласан бололтой. Гэхдээ л түүний өмсгөл сэтгүүлчдийн анхаарлыг татжээ.
Бейонсе Hudson брэндийн жийнсэн комбинезон өмссөн байна. Тэр нь нэлээд нэлхгэр байсан учраас сэтгүүлчид дахиад л түүнийг жирэмсэн болсон байж магадгүй гэж таамаглав. Ийм нэлхгэр, чөлөөтэй хувцсыг бие давхар болсон эмэгтэйчүүд сонгодог билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: