“Монголын сайхан орноор …” Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээл эхэллээ

Өнөөдөр  2011 оны есдүгээр сарын 1-н.  Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар МҮОНТ-ээр хичээл заадаг уламжлалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жил гурав дахь удаагаа сурагчдад хичээл орж байна.

Тэрбээр 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал” сэдэвтэй хичээл орж байсан бол өнөөдөр “Монголын сайхан орноор …” гэсэн хичээлийг зааж байна.

Ерөнхийлөгч хичээлээ заахаас өмнө Монголын нийт оюутан, сурагчдад  онц сурахыг хүсэн ерөөж өмнөх хичээлүүдээ дахин сануулаад өнөөдрийн хичээлдээ орлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын үзэсгэлэнт сайхан газруудын онцлог түүх, олон үндэстэн ястны тухай сурагчдад тайлбарлан зааж өгч байна.

Ерөнхийлөгчийн хичээлийг бид удахгүй та бүхэндээ видео байдлаар хүргэх болно.

Ч.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих