84 настай өвгөнтэй суусан бүсгүй секс амьдралаа дэлгэжээ

84

Хойд хөршийн урлагийнхан 24 настай бүсгүйг эхнэрээ болгож чадсан 84-төй АЖ Иван Краскогийн тухай хэл амаа билүүдэж байна.

Бүхэл бүтэн нэгэн жарны насны зөрүүтэй эхнэр нөхөр хоёрын тухай шуугиан “залуу хосыг” ч ядрааж залхаасан гэнэ.

Харин Иваны тухайд эхнэрээ залуужуулах аяндаа ахин нэг том амжилт гаргаж өмнөх 47 насны зөрүүтэй хоёрдахь гэргийгээсээ залуухан хүүхний толгойг эргүүлж дөнгөжээ.

Манайхаар бол бараг эрүү өвдөг нь нийлсэн өвгөнтэй анхный шөнөө хэрхэн өнгөрүүлсэн талаар нь 24-төй эхнэрээс нь ам алдуулж чаджээ.

Наталья анхны шөнийн сексийн тухай ийн өгүүлж. “Нөхөр бид хоёр энгэр зөрүүлсэн, хэрвээ секс гэдгийг хоёр хүний хоорондын биемахбодийн ойртолт гэх юм бол секс хийсэн, нөхөр маань намайг тэвэрсэн, үнссэн, тэгэхээр бид секс хийсэн” гэжээ.

Залуу эхнэрт нь нөхөр нь болж байгаа бол харин өдгөө амьдарч байгаа гэр нь тийм ч их таалагдаагүй бололтой.

Энэ байшинд нь хоёрдахь эхнэр нь амьдарч байснаас гадна 84-төй өвгөний эхний гэрлэлтийн ач хүүгийнх нь гэр бүлтэй хамт байхаас өөр аргагүй болж.

Харин хорвоогийн жамаар нөгөө ертөнц лүү одно гэдгээ ухаарсан өвгөн ардын жүжигчин залуу эхнэртэй ямар ч байсан найман жилийг баталгаатай амлаад байгаа гэнэ.

NUUTS.mn


URL:

Нэр: zochin Огноо: 2 October 2015

shal ytgagyi yum

Сэтгэгдэл бичих