Монголын алтанд шунаад ялтан болов

Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 64 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдсон этгээдийг оргон зайлахаас сэргийлсэн тодорхой зохицуулалтууд бий.   Тухайлбал, Хил хамгаалах ерєнхий газар, Прокурорын байгууллага, Цагдаагийн ерєнхий газраас батлан даалтад байгаа сэжигтэн этгээдийн vйлдэлд хяналт тавих учиртай. Хvнд, онц хvнд хэрэгг нэр холбогдсон этгээд хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, прокурор, шvvгчийн зєвшєєрєлгvйгэзр хилийн дээс алхаж болохгvй гэсэн vг. Тэр дундаа манай хууль хяналтынхны зvгээс гадаадын иргэд гэмт хэрэгг холбогдсон тохиолдолд эх орон уруугаа оргон зайлахаас урьдчилан сэргийлэх vvрэгтэй. Эл vvргээ хангалттай биелvvл-дэггvйгээс сэжигтэн этгээдvvд хилээр тааваараа орж гарч байна гэхэд хилсдэхгvй. Энэ тухай нэгэн хэргийг жишээ болгон хvргэе. Хан-уул дvvргийн шvvх анхан шатны журмаар шийдвэрлэж, Давж заалдах шатны шvvхээр хянасан байна.

… БНСУ-ын иргэн Чой Ён Вv гэгч манай улсад хэдэн жилийн ємнєєс ирэх болжээ. Монголд хєл тавьсан гол зорилго нь нинжа нартай холбоо тогтоон, алт худапдан авах. Єєрийн улсдаа эрхэлсэн ажилгvй тэрбээр монголоос авсан алтаа хилээр нэвтрvvлж єндәр vнээр худалддаг байсан бололтой.
Чой Ён Вvг єнгєрєгч оны долдугаар сарын 14-ний єдєр Чингис хаан олон vлсын нисэх онгоцны буудалд Улаанбаатараас Бээжингийн чиглэлд зорчих гэж байхад нь манай хууль хяналтынхан саатуулсан байна. Нисэхийн аюулгvй vзлэгийн шалгалт хийх I vед тvvний цvнхнээс 53.4 грамм жинтэй 14.890.156 тєгрєгийн vнэтэй алт илэрчээ. Бусад боомтыг бодвол хяналт шалгалт чангатай Чингис хаан нисэх рууудлын шалгая нэвтрvvлэх боомтоор айж хулгалгvйгээр гар цvнхэндээ алт нууж гарсан нь гайхаш тєрvvлж байна. Магадгvй хил, гаалийнхантай холбоо сvлбээтэй байж болох. Уг нь алтыг хилээр гаргахын тулд Монгол банкинд мэдэгдэж, зохих татвараа тєлсний дараа гаалийн бvрдvvлэлт хийх учиртай. Гэтэл Чой Ён Вv эл заалтыг зєрчиж гаалийн бvрдvvлэлт бичихгvйгээр хориотой эд зvйл биедээ агуулж хил нэвтрэх гэсэн нь цаанаа учиртай байж таараа.

Тээврийн прокурорын газраас хэргийг татан авч Эрvvгийн хуулийн 175.1-д зааснаар яллах дvгнэлт vйлдэж шvvхэд шилжvvлсэн байна. Хан-Уул дvvргийн шvvхийн хэлэлцvvлгээр Чой Ён Вvг Монгол Улсын хилээр нэвтрvvлэхийг хориглосон эд зvйлийг гаргахыг завдсан хэрэгт гэм буруутайд тооцож, дєрвєн cap баривчлах ялаар шийтгэжээ. Улмаар шvvхийн шийдвэрийн хувийг Шvvхийн шийдвэр биелvvлэх ерєнхий газар, Хил хамгаалах ерєнхий газар, Цагдаагийн ерєнхий газарт хvргvvлж, ялтанг хилээр гаргахгvй байх vvрэг єгчээ. Ялтан Чой Ён Вv анхан шатны шvvхийн шийдвэрт гомдож Давж заалдах шатны шvvхэд хандсан байна. Тэрбээр гомдолдоо ємгєєлєгч, орчуулагч хоёр 2010 оны есдvгээр сарын 27-ны єдрийн шvvх хуралдааны дараа хэрэг дууссан, явж болно гэж хэлсэн. Тиймээс дахин шvvхээр очоогvй. Дуудсан бол очих байсан. Надад хуулийн байгууллагыг хvндэтгэх ухамсар бий. Шvvх хурлын дараа хэд хэдэн удаа Монголд ирж очсон. Хэн ч Хан-Уул дvvргийн шvvхэд очих ёстойг хэлээгvй.

Єнєєдрийг хvртэл хэрэгтэй холбоотой бичиг баримттай танилцаагvй. Хэрэг дууссан гэж хэлчихээд гэнэт баривчилж хорьсонд гомдож байна. Дахин шvvх хуралдвал єєрийн биеэр оролцох саналтай байгааг хvлээн авна уу” гэжээ. Vнэхээр ч Чой Ён Вv хэрэгт холбогдсон vедээ хилээр орж гарсан тэмдэглэл Хил хамгаалах ерєнхий газрын Шалган нэвтрvvлэх хэсэгт vлдсэн байна. Холбогдох хуулийн байгууллагууд Чой Ён Вvгийн хилээр орж гарах vйлдэлд яагаад хяналт тавиагvй вэ гэх асуудлыг зvгээр орхиж боломгvй санагдана. Єєрєєр хэлбэл, шvvхээр хэргийг нь хянах хугацаанд шvvгдэгч Чой Ён Вvг Монгол Улсаас гарч явах ёсгvй байсан. Гэтэл шvvх хурал болсны дараа тэр Солонгос уруу хэд хэд ирж очсон байна. Эндээс манай хуулийнхан єєр хоорондоо уялдаагvй, хайнга ажилладаг учраас гэмт хэргийн холбогдогч оргон зайлах нєхцєл бvрддэг гэх дvгнэлт хийж болохоор. Хэрэг гарах єдєр Чингис хаан олон улсын нисэх буудалд ажилтай байж таарсан гэрч Ц.Vржинханд “…Чой Ён Вvгийн тээш рvv гараа хийж vзэхэд дєрвєлжин хэлбэртэй шар єнгийн металл гарч ирсэн. Энэ зvйлийг авч явсан хvн нь солонгосын иргэн байсан” гэж мэдvvлжээ. Мєн гэрч С.Ариунаагийн “Зорчигчдын ачаа тээшинд гаалийн хяналт шалгалт хийсэн. Сэжиг бvхий гар тээшний эзэн нь зvvн хацар хvзvvндээ улаан єнгийн том мэнгэтэй солонгос хvн байсан. Vзлэгээр том, жижиг хэмжээтэй шар єнгийн хоёр ширхэг металл гарч ирсэн” гэх мэдvvлэг нь Чой Ён Вv алт гаргах гэж байсныг давхар нотолж єгчээ.

Тиймээс Давж заалдах шатны шvvхээс Чой Ён Вvд холбогдох хэрэгт мєрдєн байцаалтыг гvйцэд хийсэн, хэргийн зvйлчлэл тохирсон гэж vзээд ялыг хэвээр vлдээсэн байна. Харийнхан монголын алтанд шунаж, ил далд хэлбэрээр газрын доорхи баялгийг гадагш зєєсєєр байгааг энэ мэт жишээнээс харж болно. Зарим нь алт олборлох тусгай зєвшєєрєл нэрийн дор алтыг татвараас зувчуулан гадагш зєєдєг нь нууц биш.

Одоо бvр улаан цагаандаа гарч гар цvнхэндээ алт нуун гаргахыг завддаг болж. Уг нь Монгол Улсын Vндсэн хуульд газрын доорхи баялаг ард тvмний ємч байна гэж заасан байдаг. Єдгєє Монголын газрын доорхи баялаг харийнхны ємч хэмээн ойлгогдох хэмжээнд ирснийг эл хэрэг нотолж байна.

Д.Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих