Гадаадад амьдарч байгаа гурван Монгол иргэн цаазлуулна
Энэ оны есдүгээр сарын байдлаар манай улсын 125 000 орчим иргэн 58 улсад оршин сууж байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнээс 13 улсад 107 иргэн ял эдэлж байна.
Үүнээс хар тамхины хэргээр 31 хүн ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрийн 3 нь цаазын ял сонсоод байгаа юм байна. Цаазын ялыг одоогоор гүйцэтгээгүй байгаа аж. Мөн 168 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан бол 4 иргэн гэмт хэргийн хохирогч болсон байна.
Гадаадад улсад Монгол улсын 71 иргэн нас барснаас 32 нь өвчнөөр, ослоор 16, золгүй тохиолдлоор 10 хүн амь насаа алдсан байна. Мөн 9 хүн амиа хорлосон байна.
Т.Болормаа
URL: