С вирусийн шинжилгээ хийх лабораторийн нэрийг зарлав
ХӨСҮТ-өөс элэгний С вирусийн шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламжиллаа. Хепатит С вирусийн шинжилгээ хийх сонгон шалгаруулалтад 18 байгууллагаоролцсоноос 10-ыг нь сонгож батламж гардуулсан байна.
Эдгээр лабораторийг тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний ур чадвар зэрэг олон шалгуурыг харгалзан сонгожээ. Хувийн лабораториуд шинжилгээний үнээ өөрсдөө тогтоох аж. Манай улсад элэгний вирусийг илрүүлэхэд 20 мянга, вирус тоолох нь 160 мянган төгрөгийн дундаж үнэтэй байдаг.
Тиймээс иргэдэд дарамт болсон хэт өндөр зохиомол үнэ тогтоохгүй, дээрх үнэтэй дүйцүүлэхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ үеэр байгууллагын төлөөллүүдэд сануулсан юм.
М.Энх
URL: